НЭМЭЛТ:
Ял эдлэгсдийн дундах шатрын тив хоорондын онлайн тэмцээний аваргаар Монголын баг тодорлоо. Тэд аваргын төлөө Зимбабве улсын багийг 4.5-2.5 гэсэн харьцаатай хожив.
Дэлхийн шатрын холбоо /FIDE/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ангид ял эдэлж буй ялтнуудын дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг аравдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулж байна.
Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украин зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас есөн хорих ял эдэлж буй хүмүүс оролцож байна. Өнөөдрийн байдлаар, Монголын баг Филиппин, Австрали, Армени, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ хоёрдугаар байраар шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо.
Тэд өнөөдөр Зимбаб улсын баг тамирчидтай өрсөлдөнө.
Монголын шатрын холбооноос гаргасан мэдэгдэлд “Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, их мастeр, Дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж, багаа амжилттай оролцуулж байгааг дуулгахад таатай байна мөн ШШГБ-ын нийт хамт олонд бүх талаар дэмжин хариуцлагатай оролцож байгаад Монголын шатрын холбооны зүгээс гүн талархал илэрхийлье.
Дэлхийн шатрын холбоо нь цар тахлын үед хамгийн олон төрлийн тэмцээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үүний нэг нь энэхүү тэмцээн билээ. Хэдийгээр гэмт үйлдэл хийсэн ч гагцхүү шатрын спортоор дамжуулан тив дэлхийд эх орноо сурталчилж буй тамирчдадаа баяр хүргэхийн ялдамд олон зууны түүхтэй шатрын спорт хүнд ийнхүү боломж олгож буй мөчийг харахад бид баяртай байна” гэжээ.
Зочин 2021-10-15 66.181.161.113
Энэ асуудлаар "ам нээсэн" зарим хүмүүс хадуураад явих юм. Зүгээр л БАЯРЛА, ДАГАН БАЯС…
Зочин 2021-10-15 66.181.161.113
Шатартай нөхөрлөсөн хүн уйдах, гиюүрэх гэж мэддэггүй юм гэсэн. ДШХ маш зөв, буянтай үйл санаачилсан байна. Хийх юмгүй зүгээр суухыг харин ч ял эдэлж, хоригдохоос ч доор гэж үздэг. Амжилт хүсье. Цаашад хүн бүхэн шатартай, шатрын номтой нөхөрлөөсэй гэж хүснэ.
Зочин 2021-10-15 150.129.143.22
Хүрэлсүх хүлээн авч хүндэтгэл үзүүлэхгүй юм байх даа. Монголын нэрийг өргөж бна шүү дээ кх кх кх
Зочин 2021-10-15 202.72.247.170
Гайгүй хүмүүсээ шоронд хийгээд гайтай хүмүүс нь төр барьж байгаа гэж ойлгох уу….
ЗОЧИН 2021-10-15 202.131.229.246
НЭГ ХҮН 6000 ДОЛЛОР ШАГНАЛ АВНА ГЭДЭГ ЧИНЬ АШТАЙ БАЙЖУУ
Зочин 2021-10-15 202.9.41.5
WOW, мундаг юмаа. Үнэхээр энэ өдрийн хамгийн гэрэлтэй сайхан мэдээ байлаа. Та нарт баяр хүргэж хурдан хорих ангиас гарахыг ерөөе. Энэ маягаар олон уралдаан тэмцээнд оролцуулж байвал аятай юу даа. Өдөр хоног ч хурдан өнгөрнө.Сайн тоглож хэдэн төгрөг олохоос гадна бас эх орноо эерэгээр суртчилна гээд олон давуу тал байна.
Зочин 2021-10-15 192.82.88.195
Yaltanguud ni turiin albaniihnaasaa hamaagvi ilvv yumaa !
Зочин 2021-10-15 202.126.90.23
Хоригдолуудад Код бичүүлэх , хакерын дамжаа сургалт хийвэл энэ хүнд үед хэдэн сая ногоон олоод ирэх найдвар бна шүү
Зочин 2021-10-15 202.179.26.150
haha naadahiig chin harin ch neg chadahgui bh shu. Ene hulgaich nar shatar toglohdoo l sain.
Зочин 2021-10-15 103.212.119.179
хүний адгуудад гүтгүүлж хэрэгтэн болж хохирсон хүүс бий шүү дээ. Хууль шүүх нүдтэй айх ёстой. Хог шаарнуудын амаар хүний хувь заяаг бүү дэнсэлж бай! х****л хэцүү шүү
Зочин 2021-10-15 202.179.26.150
Gutguulj yal edelj bga humuus bhaar neg bga. Gehdee ihenh n hulgaich.
Зочин 2021-10-15 64.119.24.220
Манайд ухаантай хүмүүс шоронд их хоригддог юм байна, гадны нөхдүүд бол болохгүй нөхдүүд хоригддог юм байна гэж ойлгов.
Badarch taxar 2021-10-15 103.57.94.80
Цолгүй мөртлөө ямар ч мастёрийг арчиж хаях монгол хоригдлууд олон бий хоригдлуудын шатрын дэлхийн аврага цолыг нь удахгүй авна а амжилт хүсьё
Зочин 2021-10-15 122.201.22.185
Манай аваргууд шоронд орсийм уу
Зочин 2021-10-15 202.9.41.5
Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд таниулж байгаа шатарчид багш нарт нь баярлаж байна. Шигшээ тоглолтод өрсөлдөгчөө ялж аваргын цомыг хүртэх болтугай
Зочин 2021-10-15 192.82.88.195
Mongolg iim temtseen hiivel ene Zagdjav tvrvvlnee !
зочин 2021-10-15 202.126.88.36
болж бн штэ, амжилт хүсье