АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон халдварын улмаас Калифорниа эмнэлэгт хэвтжээ. Эрчимт эмчилгээ хийж эхэлснээс хойш хоёр хоногийн дараа биеийн байдал нь дээрдсэн талаар түүний эмч өнгөрсөн Пүрэв гариг (2021.10.14)-т мэдээлсэн байна.
Өдгөө 75 настай тэрбээр Covid-19 цар тахлын улмаас эмнэлэгт хэвтээгүй болохыг АНУ-ын Ирвин хотын Калифорниа их сургуулийн эрдэмтэд мэдээлсэн талаар түүний бие төлөөлөгч Анжел Урена твиттер хуудастаа жиргэжээ.
Урена мөн “Түүний биеийн байдал сайжирч, сэтгэл санаа нь өөдрөг байгаа. Сэтгэл гарган гайхалтай сайн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, ажилтнуудад үнэхээр их талархаж байна" гэж бичсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч "Ройтерс" агентлагт ярилцлага өгөхдөө "Тэр илааршиж, эмнэлгийн ажилчдыг шоглож, тэдэнтэй тоглож байна" гэжээ.
Түүний эмч Клинтон ихэд ядарч туйлдан эмнэлэгт хандсан бөгөөд эмч нар цусны хордлого (сепсис)-д орсон гэж оношилсон хэмээн хэлснээс иш татан CNN агентлаг уламжлав. Эмч нар түүнийг тун удахгүй эмнэлгээс гарч, гэртээ харина гэж найдаж буйгаа хэлжээ.
Эх сурвалж: REUTERS