Боксын шигшээ 2.5 сая долларын шагналын сантай ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Боксын шигшээ 2.5 сая долларын шагналын сантай ДАШТ-д оролцоно

Боксын шигшээ 2.5 сая долларын шагналын сантай ДАШТ-д оролцоно

Монголын боксын эрэгтэй шигшээ баг аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 07-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болох ДАШТ-д оролцохоор маргааш /2021.10.16/ эх орноосоо явах гэж байна. Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр баг тамирчдаа хүлээн авч тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардуулж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан амжилт гаргахыг хүсэн ерөөжээ.

Олон улсын сонирхогчдын боксын холбоо/AIBA/-ийн энэ удаагийн эрэгтэй боксын ДАШТ-д 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм. Энэхүү тэмцээний нийт шагналын сан 2.5 сая ам.доллар бөгөөд алтан медалийг 100 мянган ам.доллар, мөнгөн медалийг 50 мянган ам.доллар, хүрэл медалийг 25 мянган ам.доллар дагалдах аж.

“Белград-2021” ДАШТ-д өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн  ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллах юм.

Эрэгтэй баг тамирчид:

  • 48 кг-д Г.Ган-Эрдэнэ
  • 51 кг-д Х.Энмандах
  • 54 кг-д Э.Баярсайхан
  • 57 кг-д Х.Энх-Амар
  • 60 кг-д О.Тулга
  • 5 кг-д Б.Мишээлт
  • 67 кг-д Б.Чинзориг
  • 71 кг-д О.Бямба-Эрдэнэ
  • 75 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж