ДЭМБ-ын шалгалтыг улстөржүүлэхгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

ДЭМБ-ын шалгалтыг улстөржүүлэхгүй байхыг анхааруулав

ДЭМБ-ын шалгалтыг улстөржүүлэхгүй байхыг анхааруулав

ДЭМБ-ын дахин эхлүүлж буй цар тахлын үүслийг хайх судалгаатай холбоотой аливаа улстөржсөн асуудлыг Бээжин эрс эсэргүүцэхээ анхаарууллаа.

Тухайлбал, Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өчигдөр/2021.10.14/ “Талууд бүгд энэ судалгааг бодит, шинжлэх ухаанч, хариуцлагатай талаас нь харж, үүргээ ухамсарлан шударга хандаж, эерэг байдлаар хамтран ажиллахыг уриалж байна” гэж ярьсан байна. Мөн тэрбээр Хятадын засгийн газар уг судалгаатай холбоотойгоор улстөржсөн ямар ч явдлыг эрс эсэргүүцэх болно гэж анхааруулсан байна.

ДЭМБ энэ долоо хоногт цар тахлын үүсэл гарлыг олж тогтоох, судлах зорилгоор дахин баг томилсон билээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ удаагийн судалгаа цар тахлын үүсэл гарлыг олж тогтоох хамгийн сүүлдийн бөгөөд хамгийн зөв арга байж магадгүй аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж