Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Сүүлийн жилүүдэд архины үйлдвэрийн тоо цөөрч байгаа ч, үйлдвэрлэж буй архины хэмжээ буурахгүй байна. Тиймээс хуулийн төсөлд үйлдвэрлэн гаргаж байгаа архины ширхэг тутмаас тодорхой хуримтлал үүсгэж, сан байгуулах зохицуулалт оруулж байгаа.
Сангийн хөрөнгөөр наркологийн төвүүдийг өргөтгөх, шинээр байгуулах, албадан эмчилгээний төрөл агуулгыг өөрчлөхөөр тусгасан. Энэ хуулийн төслийг УИХ-аар баталбал 2021, 2022 ондоо багтаж 1000 ортой эмнэлэг барина гэдгийг жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байв
Түүнээс энэ талаар тодруулахад “Улсын Их Хуралд хуулийн төслийг нь өргөн барьчихсан. Сан бүрдүүлэх хууль нь хэлэлцэх эсэхээр шийдчихсэн байгаа” гэв. Ингэснээр архи болон мансууруулах бодисын хамааралтай хүнийг эмчлэх үндэсний хэмжээний эмнэлэг барих аж.
Тэрбээр яг жилийн өмнө “Ирэх жилүүдэд архи, хар тамхи, мансууруулах бодист донтох өвчтэй хүнийг албадан эмчилдэг 1000 ортой эмнэлэг байгуулна” гэдгийг хэлсэн.
С.СҮРЭН
Холбоотой мэдээ