Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд аудитын дүгнэлт хийлээ | News.MN

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд аудитын дүгнэлт хийлээ

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд аудитын дүгнэлт хийлээ

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын төлөвлөгөө батлах тухай” тушаалын дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд аудитын дүгнэлт гаргадаг. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт гарган УИХ-д хүргүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсөв, шат шатны төсвийн захирагчдын 2020 оны батлагдсан төсөв, 2021 оны батлагдсан төсөв, хүлээгдэж байгаа гүйцэтгэл, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл, танилцуулга, төсвийн орлого бүрдүүлдэг зарим байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох судалгаа, мэдээлэл, төсөвтэй холбоотой цахим систем, хөндлөнгийн шинжээч, судлаачдын хийсэн судалгаа, шинжилгээний тайланд үндэслэн аудитын дүн шинжилгээ хийсэн юм.

УИХ-ын нэгдсэн чуулганы намрын ээлжит чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж