Дэлхийн цирк байгуулах Асагийн мөрөөдөл замхрав уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн цирк байгуулах Асагийн мөрөөдөл замхрав уу?

Дэлхийн цирк байгуулах Асагийн мөрөөдөл замхрав уу?

Улсын циркийн барилга доторхыг нураагаад жилийн нүүр үзэж байна. Тухайн үед Монголын үндэсний циркийн зүгээс 2020 оны долдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдэлдээ “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхлэн арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ” гэсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл нурсан циркийн барилга бахь байдгаараа, нэг ч засварын ажил хийсэнгүй.

Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Тэр цагаас хойш циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг гэдгийг уран бүтээлчид хэлж байсан юм.

Циркийн уран бүтээлчид бэлтгэл сургууль хийх байргүйгээс хэдэн хэсэг болж хуваагдан, тарж бутраад олон жил болж буй.

Монголдоо ганц гэгддэг энэ хөх асар сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон гэх олны шүүмжлэл дагуулах болсон билээ. Сүүлд “Аса” циркийн зүүн талын өргөтгөлд их аваргын байгуулсан “Grand Circus” нэртэй өндөр үнэтэй ресторан нээлтээ хийж, олны танил эрхмүүдийг нээлтэндээ урьж оролцуулсан нь олны анхаарлыг татаад амжсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж