АНУ “Moderna” вакцины дархлаа сэргээх тунг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

АНУ “Moderna” вакцины дархлаа сэргээх тунг зөвшөөрөв

АНУ “Moderna” вакцины дархлаа сэргээх тунг зөвшөөрөв

АНУ-ын хүнс эмийн удирдах газраас “Moderna” компанийн вакцины дархлаа сэргээх тунг хөгшин настнууд, эрсдэлтэй бүлгийнхэнд тарихыг зөвшөөрөв. Үүнээс гурван долоо хоногийн өмнө “Pfizer” компанийн вакцины дархлаа сэргээх тунг зөвшөөрсөн юм.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр “Moderna” вакцины дархлаа сэргээх тунг 65-аас дэш насныхан болон эрүүл мэндийн тодорхой асуудалтай залуу насанд хүрэгчдэд хоёр дахь тун тариулснаас зургаан сарын дараа тарихыг зөвшөөрчээ.

Харин Ерөнхийлөгч Жо Байден иргэн бүрийг дархлаа сэргээх тунд хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа амласан ч мэргэжилтнүүд үүнд нь эргэлзээтэй хандаж байгаа юм.

“Moderna” компанийн бүтээсэн вакцины эхний хоёр тун тус бүр 100 микрограмм байсан бол сэргээх тун ердөө 50 микрограмм гэнэ. Харин тариулсны дараа биед илрэх нөлөөнүүд нь хоёрдугаар тунгийнхтай ижил байх аж.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр хэрвээ вакцинжуулалтад хамрагдсан иргэний дархлаа хэтэрхий сул болсон байвал гурав дахь тунг бүтэн тарьсны дараа сэргээх тун тарих ёстой гэнэ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж