“Оюутолгой”-н зэс, алтны олборлолт өссөн

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н зэс, алтны олборлолт өссөн

“Оюутолгой”-н зэс, алтны олборлолт өссөн

“Turquoise Hill Resources” компани өнгөрсөн Пүрэв гариг (2021.10.14)-т “Оюутолгой” уурхайн III улирлын үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлант хугацаанд ил уурхайгаас 42 мянган тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар, өмнөх улирлаас 14 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Алтны олборлолт 130.8 мянган унц болж, жилийн дүнгээр 256 хувиар өссөн байна. 2021 оны хувьд 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт олборлохоор төлөвлөснөө хэвээр үлдээжээ.

“Turquoise Hill Resources” компани тайландаа тээвэрлэлт гуравдугаар сарын 30-нд давагдашгүй хүчин зүйл буюу “force majeure” зарласан нь одоо хүртэл үргэлжилж, Хятад болон Монгол Улсын хилийн нөхцөл байдал нийлүүлэлтэд саад учруулж буйг дурджээ.

"Оюутолгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд ихээхэн ахиц гарч, уурхайн бүтээн байгуулалттай холбоотой техникийн  бүх асуудал шийдэгдсэнийг онцолсон байна.

Тус тайланд “Рио Тинто, Монголын засгийн газрын хооронд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хугацаа хойшилж, улмаар хэлэлцүүлгийн явц удааширч буйг дурджээ. “Turquoise Hill Resources” компани асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүхий боломжийг эрэлхийлэн шаргуу ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад ашигтайгаар цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд Засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэжээ.

Гүний уурхайн олборлолт анхны тооцооллоос 22 сараар буюу ирэх оны аравдугаар сар хүртэл хойшилсон. Энэ хугацаа дахин хойшилж, 2023 оны нэгдүгээр сар болоод байна.

Эх сурвалж: Turquoise Hill Resources

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж