”Фатх-аль-Ислам” бүлгийн лидерийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

”Фатх-аль-Ислам” бүлгийн лидерийг устгав

Ливанд энэ 14-ний өдөр болсон буудалцааны үеэр "Фатх-аль-Ислам"  террорист бүлгийн лидер Абд-аль-Рахман Авад (Abd-al-Rahman Awad) алагджээ. Ливаны тусгай албанаас энэ тухай мэдэгдсэн байв.

Ливаны цэргийнхэн  Рахман Авад ба өөр хоёр зорчигчтай авто машиныг нутгийн зүүн хэсгийн Чтаура хотын ойролцоо угтан саатуулах үеэр буудалцаан гарч "Фатх-аль-Ислам"  террорист бүлгийн лидер Абд-аль-Рахман Авад мөн тус бүлгийн гишүүн Абу Бакр Абдулла (Abu Bakr Abdullah) нар алагдаж, гурав дахь дайчин нь зугтсан байна. Абу Бакр Абдулла нь лидерийн туслах бөгөөд байгууллагын цэргийн бэлтгэлийг хариуцдаг ажээ.

Ливаны тусгай албаны мэдээгээр  Абд-аль-Рахман Авад  саяхан болтол Сидон хотын ойролцоох палестины дүрвэгсэдийн лагерьт нуугдаж байсан гэнэ. Түүнийг террор хийсэн гэж Ливан цаазлах ялаар эчнээ шийтгэсэн байв.

"Фатх-аль-Ислам" бүлгийг 2007 онд АНУ террористуудын жагсаалтад оруулсан бөгөөд түүний хамгийн дуулиантай үйл ажиллагаа нь нэг сар үргэлжилсэн Ливаны армийн эсрэг байлдаан юм. Энэ үеэр 168 ливан цэрэг алагдаж, нийтдээ 400 орчим хүний амь үрэгдсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж