Бодит амьдрал дээр “Squid Game”-ийг зохионо | News.MN

Бодит амьдрал дээр “Squid Game”-ийг зохионо

Бодит амьдрал дээр “Squid Game”-ийг зохионо

Бодит амьдрал дээр “Squid Game”-ийг зохионо

"Netflix"-ийн энэ оны хамгийн шилдэг бүтээлээр “Squid Game” хэмээх Өмнөд Солонгосын цуврал тодроод буй. Өрөнд баригдаж, хүнд байдалд орсон хүмүүс хүүхэд насныхаа тоглоомыг тоглож, 45.6 тэрбум воны төлөө өрсөлддөг энэхүү үхлийн цуврал бодит амьдрал дээр биеллээ олоход ойртжээ. Тодруулбал, "Youtube"-ийн од,  видео контент бүтээгч, "MrBeast" буюу Жимми Дональдсон энэхүү тоглоомыг зохиох гэнэ. Америк залуугийн хувьд хүмүүст их хэмжээний мөнгө, шагнал санал болгож, аз сорьсон зүйлсийг хийлгэдгээрээ алдартай.

"MrBeast" өнгөрөгч аравдугаар сарын 12-ны өдөр өөрийн "Tiktok" хуудаснаа “Хэрэв энэ бичлэг 10 сая лайк авбал би бодит амьдрал дээр “Squid Game” зохионо” гэсэн тайлбартай бичлэгээ оруулжээ. Гэтэл ганцхан өдрийн дотор 10 сая гаруй лайк авч, зорилгодоо хүрсэн аж. Үүний дараа тэрбээр дахин бичлэг оруулан “Намайг дагаж байгаарай. Би "Tiktok" дагагчдаасаа санамсаргүй байдлаар Squid Game”-д оролцох хүмүүсээ сонгоно” гэжээ.

Жимми Дональдсон "Tiktok" дээр 25.9 сая дагагчидтай бол "Youtube" дээр 71.2 сая дагагчидтай.

Мөн саяхан Абу Даби дахь Солонгосын соёлын төвөөс “Squid Game” өдөрлөг зохион байгуулах гэж буйгаа зарласан. Хэдийгээр 300 гаруй хүн энэхүү өдөрлөгт оролцох хүсэлтээ илгээсэн ч 15 хүнтэй хоёрхон баг өрсөлдөх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-15 202.55.191.130

Kinoonii utga sanaa bol unen fucked up shuu dee

Avatar

Зочин 2021-10-15 66.181.161.113

Bi orii bi ter zaluu bolj chadna

Avatar

Зочин 2021-10-15 103.229.123.159

Хүмүүс эх дэлхийг маань хаашаа чирээд байнаа. Энэ киног үзсэн. Гайхамшиг биш шүү дээ. Хүүхэд, залуучууд бол, цаад ойлгуулахыг хүссэн санааг нь биш, яг ямар үйл явдал өрнөөд байгаад л анхаарна.

Avatar

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭЭ ГЭЖ..... 2021-10-15 202.126.88.201

МАНАЙ МОНГОЛЧУУД ОДОО ҮЕД ВАКЦИН, АНДРОЙД ГАР УТАС, МАШИНААС АВАХУУЛААД ДЭЛХИЙН Ш/У-НЫ ОЛОЛТ АМЖИЛТ,ӨНГӨТЭ ӨӨДТЭЙ ТЁХНИК, ТЕХНОЛОГИУДААС ЕР ДУТДАГГҮЙ ХИРНЭЭ ЯДААД ТВ-ҮҮДЭЭР ГАРАХ МОНГОЛ РЕКЛАМУУДААС ГАНЦ НЬ Ч ОРОСЫН ПЕРВЫЙ КАНАЛУУДЫГ РЕКЛАМЫГ ГҮЙЦЭХГҮЙ Л БАЙГААМДАА…‼️ ЭНЭ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ХАНДЛАГА, ХАРИУЦЛАГА, ЧАДВАР, БОЛОВСРОЛ МЭДЛЭГ, ШАШИН СОЁЛ, ХҮМҮҮЖЛИЙН ТҮВШИНГЭЭС БОЛДОГ БИЗЭЭЭ….

Avatar

Зочин 2021-10-15 202.126.88.201

ҮНЭТЭЙ ЛАПТОП, ГАР УТАС, КАМЁРА, ПРОГРАММ ХАНГАМЖ МӨНГӨӨРӨӨ АВЧИХААД ХИЙЖ БҮТЭЭЖ БУЙ ЮМС НЬ ҮНЭН ГУНИГИЙН, ЯДМАГ, БОЛХИ ХИЙЦТЭЙ….ЯДААД Л БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛҮҮД НЬ ГЭЖ ХАЧИН АЙМААР ЮМС……

Avatar

МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНАА СЭТГЭХҮЙ ӨӨРЧЛӨГДӨӨСЭЙ 2021-10-15 202.126.88.201

МАНАЙ МОНГОЛЧУУД ОДОО Ч ВАКЦИНААС АВАХУУЛААД ДЭЛХИЙН Ш/У-НЫ ХАМАГ Л ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ОЛОЛТ АМЖИЛТУУД, ТЁХНИК ТЕХНОЛОГИУДААС ЕР ХОЦОРДОГГҮЙ ХИРНЭЭ ЯДААД ТВ-ҮҮДЭЭР ГАРЧ БУЙ МОНГОЛ РЕКЛАМУУДААС ГАНЦ НЬ Ч ОРОСЫН ПЁРВЫЙ КАНАЛУУДЫН РЕКЛАМЫГ ГҮЙЦЭХГҮЙ БАЙГААМДАА ‼️ ЭНЭ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ХАНДЛАГА, ХАРИУЦЛАГА, БҮТЭЭМЖ, ЧАДАМЖ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛ & ХҮМҮҮЖЛИЙН ХИР ХЭМЖЭЭ НЬ ЯМАРШУУ ТҮВШИНД БУЙГ ИЛТГЭХ МЭТ…‼️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж