Бодит амьдрал дээр “Squid Game”-ийг зохионо

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Бодит амьдрал дээр “Squid Game”-ийг зохионо

Бодит амьдрал дээр “Squid Game”-ийг зохионо

"Netflix"-ийн энэ оны хамгийн шилдэг бүтээлээр “Squid Game” хэмээх Өмнөд Солонгосын цуврал тодроод буй. Өрөнд баригдаж, хүнд байдалд орсон хүмүүс хүүхэд насныхаа тоглоомыг тоглож, 45.6 тэрбум воны төлөө өрсөлддөг энэхүү үхлийн цуврал бодит амьдрал дээр биеллээ олоход ойртжээ. Тодруулбал, "Youtube"-ийн од,  видео контент бүтээгч, "MrBeast" буюу Жимми Дональдсон энэхүү тоглоомыг зохиох гэнэ. Америк залуугийн хувьд хүмүүст их хэмжээний мөнгө, шагнал санал болгож, аз сорьсон зүйлсийг хийлгэдгээрээ алдартай.

"MrBeast" өнгөрөгч аравдугаар сарын 12-ны өдөр өөрийн "Tiktok" хуудаснаа “Хэрэв энэ бичлэг 10 сая лайк авбал би бодит амьдрал дээр “Squid Game” зохионо” гэсэн тайлбартай бичлэгээ оруулжээ. Гэтэл ганцхан өдрийн дотор 10 сая гаруй лайк авч, зорилгодоо хүрсэн аж. Үүний дараа тэрбээр дахин бичлэг оруулан “Намайг дагаж байгаарай. Би "Tiktok" дагагчдаасаа санамсаргүй байдлаар Squid Game”-д оролцох хүмүүсээ сонгоно” гэжээ.

Жимми Дональдсон "Tiktok" дээр 25.9 сая дагагчидтай бол "Youtube" дээр 71.2 сая дагагчидтай.

Мөн саяхан Абу Даби дахь Солонгосын соёлын төвөөс “Squid Game” өдөрлөг зохион байгуулах гэж буйгаа зарласан. Хэдийгээр 300 гаруй хүн энэхүү өдөрлөгт оролцох хүсэлтээ илгээсэн ч 15 хүнтэй хоёрхон баг өрсөлдөх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж