Бейрутад химийн бодисын дэлбэрэлтээс болж бослого гарав

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Бейрутад химийн бодисын дэлбэрэлтээс болж бослого гарав

Бейрутад химийн бодисын дэлбэрэлтээс болж бослого гарав

Ливаны нийслэл Бейрут хотод зэвсэгт бослого гарч, дор хаяж зургаан хүн нас барж, 32 хүн шархаджээ. Бослогыг Хезболла, Амал зэрэг шийт урсгалын мусульман бүлэглэлүүд өнгөрсөн жилийн боомтын дэлбэрэлтийг шалгаж буй шүүгчийг эсэргүүцсэндээ өдөөжээ.

Тэдний мэдээлснээр Ливаны зэвсэгт хүчний Христийн шашинт мэргэн бууч нар түрүүлж цугларсан олон руу гал нээсэн гэх боловч албаныхан үүнийг үгүйсгэжээ.

Бослогын шалтгаан бол өнгөрсөн жил 2019 хүний амийг авч одсон Бейрут хотын боомтын дэлбэрэлтийн эргэн тойрон дахь асуудлууд юм. Хезболла болон түүний холбоотон бүлэглэлүүд шүүгчийг авлигал авч, худлаа мэдээлэл тарааж байгаа гэж буруутган, хохирогчдын гэр бүлийнхнийг турхирч байгаа юм.

Албаныхны мэдээлж байгаагаар одоогийн байдлаар тус дэлбэрэлтэд хэн ч хариуцлага хүлээгээгүй хэвээр байна.

Эхэндээ хүмүүс хотын шүүхийн гадна цугларч, шүүх ажиллагаа хэт улс төржсөн, будилаантсан талаар хэлэлцэж, шүүгч Тарек Битарыг огцрохыг шаардсан байна. Тэгтэл удалгүй зэвсэгт бүлэглэлийнхэн гал нээж эхэлсэнд энгийн иргэд гэр орноосоо дайжиж, ойролцоох сургуулийн хүүхдүүд ширээн доогуураа орж нуугдацгаасан гэнэ.

Буудалцаан хэдэн цаг үргэлжилсэн юм. Эмнэлэг, цагдаагийнхны мэдээлсэнчлэн хохирогчдын зарим нь зүгээр л гэртээ байж байгаад тэнэсэн суманд оногдож үрэгдсэн хүмүүс байсан гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж