Байртай, аялалтай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Байртай, аялалтай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” аян эхэллээ

Хуримтлал хүний хүсэл зорилго, мөрөөдөл тэмүүллийн ташуур байх ёстой. Зорилго хуримтлал хоёр маань нэг нэгнээ хурцалж, хоорондоо эргэх холбоо үүсгэдэг. Зорилгынхоо төлөө хуримтлуулна, хуримтлалдаа урамшиж хүч авах жишээтэй.

Тэгвэл ХХБ “Хуримтлалтай Монгол” аянаа эхлүүллээ. Энэхүү аянаараа дамжуулан бид “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьж байгаа юм.

Урамшуулалт аян 2021.10.14-өөс эхлэн 2022.01.13-ны өдрийг хүртэл 13 долоо хоног үргэлжлэх бөгөөд 7 хоног бүр үзэсгэлэнт Турк улс руу аялах эрх 1,  1,000,000₮-ийн хадгаламжийн эрх 1,  500,000₮-ийн хадгаламжийн 10 эрхийн эздийг тодруулах бөгөөд аяны эцэст нэг азтай харилцагч супер урамшуулал нэг өрөө байрны эзэн болно.

Урамшууллын эрх хэрхэн авах вэ?

  • Хугацаатай хадгаламждаа нэмсэн 100,000₮-ийн орлого тутамд 1ш
  • Шинээр нээсэн хугацаатай хадгаламжийн 100,000₮ тутамд 1ш
  • Хугацаагүй хадгаламжийн дансаа хугацаатай хадгаламж болгон шилжүүлсэн хадгаламжийн дүнгийн 100,000₮ тутамд 1ш
  • Хадгаламжийн хугацаагаа сунгасан тохиолдолд хадгаламжийн дүнгийн 100,000₮ тутамд 1ш урамшууллын эрх олгогдоно.

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

Та урамшууллын эрхээ https://www.cardcentre.mn/lottery/index.php хаягаар орж шалгах боломжтой.

Дараах дарааллын дагуу урамшууллын эрхээ шалгана уу:

  1. https://www.cardcentre.mn/lottery/index.php хуудасруу орно.
  2. Дансны дугаар хэсэгт хадгаламжийн дансны дугаараа оруулах ба харилцагчийн баталгаат дугаарт SMS-ээр баталгаажуулах код ирнэ.
  3. Баталгаажуулах кодыг харгалзах дансанд оруулж урамшууллын эрхээ шалгана.

Та урамшууллын эрхээ гүйлгээ хийсэн, сунгасан, шилжүүлсэн өдрийн дараагийн өдөр нь шалгах боломжтой.

Урамшууллын эздийг хэрхэн шалгаруулах вэ?

  • Тухайн долоо хоногийн урамшууллын эрхийн эзнийг дараагийн долоо хоногт нь ХХБ-ны facebook хуудсаар шууд дамжуулан тодруулна.
  • Нэг өрөө байрны эрхийн эзнийг 2022 оны 1-р сард ТВ-ээр шууд дамжуулан тодруулна.

Анхаарах зүйлс:

  • Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно.
  • Таны урамшууллын эрх зөвхөн тухайн долоо хоногийнхоо тохиролд оролцох бөгөөд аяны төгсгөлд таны нийт цуглуулсан урамшууллын эрх нэг өрөө байрны эрхийн тохиролд оролцоно.
  • Урамшуулалт аяны хугацаанд хадгаламжаа цуцалсан тохиолдолд супер шагнал болох нэг өрөө байрны тохиролд оролцох боломжгүй болохыг анхаарна уу.

Яг өнөөдрөөс, яг одооноос л хуримтлуулж эхлээрэй. ХХБ харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлуулах дадал суулгах зорилготой “Хялбар хуримтлал” үйлчилгээг нэвтрүүлсэн. Хялбар хуримтлал үйлчилгээний талаар мэдээллийг эндээс авна уу.

 Хуримтлалтай Монгол

Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж