Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, захууд ажиллахгүй | News.MN

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, захууд ажиллахгүй

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, захууд ажиллахгүй

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, захууд ажиллахгүй

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан.

Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт маргааш буюу аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт зохион байгуулна.

Сонгуулийн хуулийн дагуу аравдугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,  гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан Хотын даргын захирамж гарчээ.

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хорооны сонгогчид саналаа өгнө. Нэмэлт санал хураалтад ирц 50 хувь хүрэх шаардлагагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-15 202.179.25.36

олон түм:н сонголтоо хийсэн сумьяа нь больсон бол дараагийн 2-рт байсан хүнийг нөхөн сонгох учиртай мөнгө төсөвт ч хэмнэлттэй

Avatar

Зочин 2021-10-15 202.126.89.29

Сонголтгүй сонгуульд санал өгч яадын сонгууль өгмөөргүй байна

Avatar

н**ш ГЭЖ 2021-10-15 202.179.25.232

ЯАГААД ИНГЭЖ ИРГЭДЭЭ ДЭЭРЭЛХЭЭД БАЙДЫМ БЭ… ЭНХБАЯРЫН БАТШУГАР СОНГИНХАЙРХАН ДҮҮРЭГТ ГИШҮҮН БОЛОХОД ИРГЭД ЯАГААД ДЭЭРЭЛХҮҮЛДИЙМ ВЭ.

Avatar

Зочин 2021-10-15 49.0.170.162

Сонгинохайрханы сонгуульд Нарантуул. Бөмбөгөр ямар хамаатай юм бэ эргүү малуудаа

Avatar

Зочин 2021-10-15 202.126.90.115

ойлголоо өнөөдөр амжиж ууцгаа эсвэл нөөцөл гэж байгаа юм байна

Avatar

зочин 2021-10-15 103.26.193.125

архийг ер нь хууль гаргаад нэгмөсөн хориглох хэрэгтэй, лалын ертөнц шиг архи уухгүй бронрчих хэрэгтэй байгам

Avatar

Зочин 2021-10-15 112.72.10.34

Үхсэн хатсаны чинь сонгууль? Тэртэй тэргүй луйвар гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Нэртэйгээр нь шууд томилоод л УИХ-даа оруул. УИХ-д нуль эх орноосоо урвасан урвагчид, шуналын тулам, ад чөтгөрүүд байгааг ч түмэн олон мэддэг болсон. Нэг өдөр л ард олон тэсрэх вий…

Avatar

Зочин 2021-10-15 192.82.76.24

За мэдлээ өнөөдөр хэдэн шил архиа нөөцлөөд аваядаа

Avatar

Зочин 2021-10-15 202.21.103.226

архи яах вээ, хүнсний захаа яагаад хаагаад байгаам бэээ
тээр тэнд СХД-т сонгууль болоход БЗД-ийн хүнсний захууд ямар гай боловоо

Avatar

Зочин 2021-10-15 202.55.188.40

Энэ балай сонгуулиа боль…нийт сонгогчийн 50 хувийг санал авч чадахгүй бол гишүүн байхыг хоригло…нийт сонгогчийн 50 хувь шүү.

Avatar

Зочин 2021-10-15 185.31.175.213

Битгий сонгууль өгөө яахын хар баян айлын хүүхэд дээр залах гэж одоо бүр нийтээрээ ажилгүй суух болж байна уу.

Avatar

Зочин 2021-10-15 202.9.47.15

сумьяабазар гэдэг эргүүгээс болж нөхөн сонгууль гэж бөөн зардал. дээр нь захуудыг хааж, архи заруулахгүй 4 хоног болсноос дэлгүүрүүдийн орлого буурлаа. нэг хүний гай гэж багадахгүй юмдөө.

Avatar

Зочин 2021-10-15 139.5.216.250

архийг хориод хүмүүс архи уухгүй байна гэж хэзээ ч байхгүй. архийг сар хорисноос болоод хэдэн залуу хортой архи уугаад нас барьсан. харамсалтай шүү дээ. Ажлын байр нэмэгдүүлж, архины хор хөнөөлийн эсрэг үр дүнтэй сургалт сурталчилгаа зохиомоор байна!

Avatar

guest 2021-10-15 27.127.56.14

ээлдээ, архи зарчихад яагаад байгаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж