Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, захууд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, захууд ажиллахгүй

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, захууд ажиллахгүй

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан.

Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт маргааш буюу аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт зохион байгуулна.

Сонгуулийн хуулийн дагуу аравдугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,  гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан Хотын даргын захирамж гарчээ.

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хорооны сонгогчид саналаа өгнө. Нэмэлт санал хураалтад ирц 50 хувь хүрэх шаардлагагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж