Байр суурь: Эдийн засаг гамшгийн хэмжээнд очсон | News.MN

Байр суурь: Эдийн засаг гамшгийн хэмжээнд очсон

Байр суурь: Эдийн засаг гамшгийн хэмжээнд очсон

Байр суурь: Эдийн засаг гамшгийн хэмжээнд очсон

 БНХАУ-ын Эрээн хот өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоосон нь монголчуудад том цохилт болов. Худалдааны гол түнш болсон урд хөрш хилээ хааж урт хугацаанд хязгаарлалт тогтоовол бид хэцүүднэ гэсэн үг.

Учир нь, Монгол Улсын экспорт, импортын гол хаалга бол Эрээний боомт. Гэтэл  хөл хорио наанадаж 14 хоног үргэлжилнэ гэх албан бус мэдээлэл бий.

Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр “БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан. Тиймээс Эрээн хотын 30 гаруй мянган оршин суугчаа өнөөдөр бүгдийг нь шинжилгээнд хамруулах асуудал тавигдсан учраас боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо гэж Монгол Улсын хилийн байгууллагад мэдэгдсэн. Боомт хаагдсан учир импорт, экспорт зогсч байна. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэх мэдээллийг өгсөн.  Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн жил бид дур мэдэн хоёр талын хилээ хаадаг байсан. Энэ жил урд хөрш хилээ хаах эрсдэл үүслээ. Хамгийн гол нь хилийн зурваст ачаа тээврийн жолооч нар гацах асуудал үүсч байгаа юм” гэдгийг өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаааны үеэр онцолж байв. Түүний хэлснээр тээвэр логистикийн асуудал зөвхөн Монголд биш хил залгаа 13 улсад үүсээд байгаа аж.

Хилийн боомт хаагдах бүрт импортын барааны үнэ өсдөг. Үүний тод жишээ нь, Тяньжин дахь түгжрэл. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ачаа бараа овоорч хил гацсан нь хүнс, бараа, барилгын материалын үнэ нэмэгдэх шалтгаан болов. Барилгын материалын үнэ өссөнөөр орон сууцны үнэ “хөөсөрсөн”.   Импорт, экспортын гацаанд цар тахал нөлөөлж буй ч худалдааны нэгдсэн бодлогогүй төр засгийн буруу бий.  Эдийн засагчдын зүгээс хилийн боомтуудын үйл ажиллагаа ойрхон давтамжтай хаагдаж, дахин хаалгаа барихдаа тулж байгаа нь Монгол Улсад өгч буй томхон дохио  болохыг хэлж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүнтэй зүйрлэвэл сэхээн амьдруулах тасагт байгаа гэлээ. Ингээд тэдний байр суурийг хүргэе.

           ЭДИЙН ЗАСГИЙГ ХҮНТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ СЭРГЭХ ҮҮ, ҮГҮЙ ГЭДЭГ ЭГЗЭГТЭЙ ҮЕД БАЙНА

Эдийн засагч Д.БАТЖАРГАЛ: 

-Монгол Улсын эдийн засаг Хятадаас хамааралтай болсон. Экспорт, импортын гол түнш нь тус улс. Эрээний боомт хилээ тодорхойгүй хугацаагаар хааж хөл хорио тогтоож байгаа нь манай улсын эдийн засагт маш том савлагаа болно. Эдийн засаг гамшгийн хэмжээнд хүндхэн байдалтай байна. Хүнтэй зүйрлэвэл, сэхээн амьдруулах тасагт байгаа хүн сэргэх үү, үгүй юу гэдэг л нөхцөлд байна. Эдийн засаг гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Угаасаа муу бүтэцтэй. Иймд алдаанаасаа суралц, зөв баланстай тэнцвэржүүлсэн бүтэц байх хэрэгтэй гэсэн үг.

ХУДАЛДААНЫ ОРЧНЫ АСУУДЛЫГ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

Эдийн засагч Х.ЦЭВЭЛМАА: 

-Зөвхөн энэ удаа л Хятадын тал хилээ хааж байгаа юм биш. Удаа дараалан хилийн боомтууд хаагдах бүрт  импорт, экспорт гацаж байна. Энэ нь  манай улсад худалдааны процесс зөв зохистой биш гэдгийн л дохио. Монгол Улс худалдааны орчны асуудлыг эргээд авч хэлэлцэх хэрэгтэй. Худалдаа манай улсын экспорт, импортыг харуулж буй гол цонх шүү дээ. Экспорт, импорт гацаж буй шалтгааныг бид нарийн судлах хэрэгтэй. Хил хаагдах бүрт эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ гэж том дүр зургаар харах нь өөрөө эрсдэлтэй. Ийм асуудлыг богино болон дунд, урт хугацаанд гэсэн үе шаттайгаар авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр зах зээлийг илүү чөлөөтэй хөдөлгөх арга хэмжээ авч байгаа ч эдийн засгийн хүндрэл манайхаас уу, Хятадын талаас байна уу гэдгийг нарийвчилж үзэх хэрэгтэй.

Ерөнхийдөө өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал Засгийн газар таамаглаж буй түвшиндээ хүрч чадахгүй, зөрөөд байна. Эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хүргэнэ гэсэн буурчихлаа.

Бид урагшаа харж л байгаа бол жирийн нөхцөл, энгийн горимд хэрхэн шилжих вэ гэдэг тал дээр илүү анхаарч ярих хэрэгтэй. Цар тахлын дараа хэвийн нөхцөл байдал гэвэл юу гэж ойлгох вэ. Энэ талаас харах хэрэгтэй.

ХАРААТ БАЙДЛААС ГАРАХАД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Эдийн засагч Л.ОЮУН:

-БНХАУ бол Монгол Улсын худалдааны гол түнш. Иймд тус улсын Эрээн хотын боомт хилээ хаана гэдэг нь манай эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө. Импорт, экспорт тэг зогсч ачаа бараа, ам.доллараа олж чадахаа болих зэрэг олон муу үр дагавартай. Энэ бүх дохио бидэнд сургамж өгөх ёстой. Гаднаас хамааралгүй болж, өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх. Импортын барааг орлох дэлхийн стандартад нийцсэн  үйлдвэрлэлтэй болох ёстойг л хэлж өгөөд байна. Хил хаагдаж тэг зогсох бүрт Засгийн газар толгойгоо барьж суухдаа биш энэ байдал давтагдаж болзошгүй учраас бодлого барьж боловсруулах ёстой. Муу зүйлд ч сайн тал байдаг учраас дотоодод үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг нээж өгч байна. Хэрэв одоогийнх шиг гадаад худалдаа бахь байдгаараа гацсан хэвээр бол эдийн засагт хүчтэй цохилт болно. Эхнээсээ бид үнийн өсөлтийг мэдэрлээ. Хил хаагдахтай зэрэгцэн барааны үнэ эрс өслөө шүү дээ.

ДЭД БҮТЦИЙН ХАРАЛГАН БОДЛОГЫН ГАЙГ БИД ҮҮРЧ БАЙНА

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН: 

-Монгол Улсын эдийн засаг хилийн боомттой холбоотой гурван хүчин зүйлээс шууд хамаарч байна. Эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхай, худалдааны салбар эзэлдэг. Ийм учраас хорио цээрийн дэглэмээс шалтгаалан эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна. Хилийн боомтын орох, гарах хөдөлгөөн эдийн засгийг тодорхойлж байна.

Энэ оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан. Мөн улирлын хоёрдугаар хагаст дахин буурах эрсдэлтэй байгаа нь экспортын болон импортын эргэлттэй холбоотой.

Мөн Монгол Улс дотоодынхоо хэрэглээг 100 хувь хангадаггүй учраас импортын бараагаар дамжин хоёр чиглэлээр бидэнд  дарамт ирдэг. Нэгдүгээрт, валютын ханштай холбоотой бол хилийн боомтын нэвтрүүлэх чадвар буурснаас импортын барааны хэмжээ, зардалд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Үүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй. Тун удахгүй импортын бараанд үнэ мэдрэгдэж эхлэх болов уу.  Галт тэрэгний хөдөлгөөнөөс үл шалтгаалан Монгол Улсын импортын нөхцөлд шууд хүчтэй нөлөөлдөг.

Ерөнхийдөө барааны хомсдол, тээвэрлэлтийн зардалтай холбоотой үнийн өсөлтийн дарамтууд бидэнд ирж байна. Одоогоор нийлүүлэлтийн шинж чанартай инфляц 8.9 хувьтай, аль хэдийн дарамт болж  эхэлсэн гэсэн үг.

Автотээврийн голлох Эрээний боомт  хаагдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн өсөлтүүд мэдрэгдэх болов уу. Энэ нь бага орлоготой иргэдэд том дарамт хүчтэй цохилт болох сөрөг нөлөөлөлтэй. Ер нь 10 гаруй жилийн өмнө нэн түрүүнд суурь дэд бүтцийг тавихад анхаарах байсан. Хэрэв бид Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг бүрэн тавьсан байсан бол Замын-Үүдийн нэвтрүүлэх чиглэлийг сайжруулж, босоо чиглэлийн автозамаа хос болгож олон улсын стандарт шаардлагыг хангасан, стандартын хурдны замтай болсон бол Монгол Улс ийм хүнд нөхцөлд арай бага өртөх байсан нь хэнд ч тодорхой. Экспорт, импортын аль нь ч тэр. Өдий хүртэл босоо чиглэлийн автозамаа хос болгож чадаагүй арчаагүй сууж буй бидний гай. Дэд бүтцийн чиглэлд явуулсан харалган бодлогын гайг бид үүрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-10-15 202.126.89.164

Manaih inportiinhoo tal hesegiig orosiin boomtoor awah heregtei. Buh yum hytadaas baij bolohgui.

Avatar

Зочин 2021-10-15 103.57.95.175

МАН-ын морь унасан толгойгүйчүүд идэж ууж шамшигдуулахаас өөр юу ч хийхгүй байхаар аргагүй шүү дээ. Ядахдаа эдийн засагчид эрдэмтэдийнхээ заавар зөвлөгөөг авч эдийн засаг, нийгмийн асуудлуудыг удирдан зохион байгуулж ажиллах хэрэгтэй л дээ. АН-ын үед тэд эдийн засагчидынхаа үгийг их сонсдог, ажилладаг, үр дүн гаргадаг байсан юм шүү.

Avatar

Зочин 2021-10-15 202.21.108.22

Одоо Европоос орж ирдэг чанартай бараа бүтээгдхүүн хэсэгхэн хугацаанд ч гэсэн зонхилох болох нь , гэхдээ манайхны хир овсгоотой эсэх л мэднэ.

Avatar

Зочин 2021-10-15 66.181.161.117

Монголчууд бид хэрэглээгээ өөрчилөхөд л олон асуудлаас гарна Бидэнд мах гурил ногоо байна Хувцас бол хэдэн сарын нөөц бол мэдээж байгаа Харин барилгын материалын тухайд үнэхээр хэцүү Гэхдээ бидэнд цемент байна Арматур бага Дарханы төмөрлөгын үйлдвэр баригдаад бараг 30жил болж байхад төмриин хүдрээ өөрөө боловсруулчихдог болчихсон байсан бол Даан ч манай дарга нар өөрсдөө л идэхээс улсынхаа ирээдүйг бодох хүмүүс ховор байсан

Avatar

Зочин 2021-10-15 133.62.186.54

Uls orniig ediin zasag, uls ter-iin bolovsrol ezemshsen medleg bolovsroltoi ulsuud udirdaj, zev zam chig barih bolomjtoi.

Eneegiin uls teriin baidal yneheer doroi baina aa.

Avatar

Зочин 2021-10-15 106.186.208.29

Хятадын боомтууд дээр чингэлэг хуримтлагдсан шалтгаан нь Хятадын засгийн газар өөрийн оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд эрчимтэй гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор үүссэн. Энэ хямралд манайх ганцаараа өртөөд байгаа юм биш. Япон, Солонгосоос гарч Хятадын нутгаар дамжин төв Азийн бүх улсууд рүү явж буй бүх чингэлэг хятадын боомтууд дээр гацчихсан. Оросын Владивосток, Находкаар дамжуулан Сибирын төмөр замаар авах гэж үзээд ч ачаалал нь нэмэгдсэн учир ялгаагүй 3,4 сар хүлээх болсон.

Avatar

777 2021-10-15 202.126.93.206

одоо цагийн эдийн засагчид гэж худлаа онол ярьсан сенсаац дэгдээсэн жинхэнэ эдийн засгийн алуурчид болсон байна. тийм сүрхий юм бол өөрсдөө гүйцэтгэх засаглалд орж ажиллаад улс орноо хөгжүүлээч… ядаж эдийн засгаа тогтвортой байлгаач. Монгол улсад хамгийн ашигтай байж болох нэг ширхэг үйлдвэрийн тооцоо судалгаа хийж ЗГ -т танилцуулаагүй байж, мөн түүндээ итгэлтэйгээр шахаж шамдуулаагүй байж….. ЗГ Төр муу ажилаад…. муу болгочихлоо… ингэх ёстой тэгэх ёстой гээд худлаа шаахаа боль зүгээр

Avatar

Зочин 2021-10-15 192.82.73.105

Үйлдвэрүүдийг улс байгуулахгүй, төсөвт тийм их хөрөнгө төвлөрүүлэх боломжгүй.Хувийхан л барина.Харин улсаас таатай нөхцөл бүрдүүлэх л үүрэгтэй. Гэхдээ боломж нь бас хязгаарлагдмал.

Avatar

Зочин 2021-10-15 150.129.142.73

ХЯТАД ХИЛЭЭ ХААХАД ИДЭХ ХООЛ ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ БОЛНОО ХАЙ ЭНЭ ЯАСАН ХУДАЛАА ВА АЙН ХОНИО ИДЭЭД НЭХИЙГ НЬ НӨМӨРӨӨД ХЭДЭН МЯНГАН ЖИЛ Ч БАЙЖ БОЛВАА МОНГОЛЧУУД ХАЙ ЭНЭ ҮНЭН БА

Avatar

Иргэн 2021-10-15 112.72.10.34

Нэг улсаас хэт их хамааралтай байхын горыг амсах нь энэ. Өнгөрсөн 30 гаруй жил улс орноор минь тоглосон хэдэн малнуудын гай одоо МАНгаруудаар үргэлжилсээр л байна.
Монгол улс олон улсын худалдааны байгууллагад Хятадын талаас барьж буй Ковидоор халхавчилсан нэг төрлийн имбарго буюу хоригийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт гаргаж хандах хэрэгтэй. Өөрсдөө дотоод нөөц бололцоогоо эрэлхийлэн хөгжүүлж эдийн засгийн бэрхшээлээс гарах арга зам хайсан нь дээр шүү.

Avatar

Зочин 2021-10-15 139.5.219.138

Угаасаа хоёрхон улстай хиллэдэг, нэг нь манайд эдийн засгийн хориг тавьж, 30-40 хувийн импортын татвар тавьчхаад байхад өөр гарц байна уу? Дотоодын үйлдвэрлэл гэж хэлж болох ч бид Хятадаас хямдаар үйлдвэрлэж чадах уу?

Avatar

Зочин 2021-10-15 43.242.242.59

Хятадтай харилцаад хэрэггүй гэдэг нөхөдөд ойлгуулах хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-10-15 64.119.23.82

Улс орныг ийм арчаагүй байдалд оруулж, 30 жил зөвхөн өөрсдөө л идэж ууж баяжсан МАН болон АН-ы удирдлагад байсан, одоо ч байгаа новшнууд үүний хариуцлагыг үүрэх ёстой шүү.

Avatar

Зочин 2021-10-15 192.82.73.105

Бүх бурууг бусад рүү бүү чих.Бид өөрсдөө ардчилал зах зээлийг сонгож ,төрийн жолоог тэдэнд атгуулсан.Тэд нийгмээ зах зээлийн замаар явуулахын тулд тухайн үеийн жишгээр ,нийгмийн өмчийг хувьчилсан.Харамсалтай нь бид хувьчлагдсан үйлдвэрүүдээ бусадын жишгээр шинэчилэн тоноглож , зохих ёсоор ажиллуулж бусадтай өрсөлдөж чадсангүй нураасан .Тэгээд уул уурхай рүү орсон. Одоо үйлдвэрлэл сэргээн дотоодын хэрэгцээг хангах гэдэг тийм ч хялбар бүтэх зүйл биш,яаж ч тэлчигнээд бүтэхгүй биз дээ.

Avatar

nergui 2021-10-15 64.119.24.1

Үнийн хөөрөгдөл үүсэх үндэс алга, нарийн ногоо идэхгүй байж болно, гүрил мах дотоодынх, цемент дотооддоо хангаттай, арматур дотоодоос хойноос авна, орон сууцны үнэ хөрөгдөх ёсгүй, зүгээр бүх юмыг далимдуулж үнэ нэмдэгийг бойлуулах ганц арга авахгүй байх хэрэгтэй аяндаа буурна

Avatar

санаа 2021-10-15 112.72.8.90

Бүх л зүйл нэг л асуудал дээр тулдаг энэ нь Төмөр зам. Бид Төмөр замаа тавьчихсан байсан бол ……… Энэ зогсоосон асуудлыг сайтар шалгаж дүгнэлт өгөх хэрэгтэй байгаа юм даа

Avatar

Зочин 2021-10-15 150.129.142.182

Сүртэй юм

Avatar

Зочин 2021-10-15 202.21.108.22

МАН үнэхээр засаглаж чадахгүй ангайж гайхшаа барж байна. АН ын гишүүд бүүр өмнөөс нь байж ядаж байна шдээ, асуудалгүй хийчихэж чадах наад захын ажлыг ч зохион байгуулах ухаан, ур дүй МАН ынханд алга даа. МАН ын дарга нарын хийж чадах гол зүйл хорих, баривчлах, торгох, авлига нэхэх, төсвийн хулгай, сонгуулийн луйвар хийх. Энэ бүгддээ МАН үнэхээр төгсөрчээ.

Avatar

Зочин 2021-10-15 203.91.112.114

"Урд хөрш хилээ хааж урт хугацаанд хязгаарлалт тогтоовол бид хэцүүднэ гэсэн үг" гэнээ, юун ч сүртэй юм бичдэг сэтгүүлч гуайв дээ, 1960-аад оноос 1980-аад оны сүүл хүртэл урд хил үндсэндээ бараг хаалттай байхад 20-иод жил аргаа олоод л байсан биздээ. Амьд хүн аргатай гэдэг дээ, бүхэл бүтэн улс байна даа, хэдхэн хоног хаана гэхэд "бид хэцүүднэ" гэж хоосон тэвдэж хашхирч байхаар ингэвэл ер нь яахав гэсэн ДОХИО авч, алс хэтээ бодож, арай ухаантай сэтгэж аргаа олохыг л бодох хэрэгтэй байхдаа.

Avatar

Зочин 2021-10-15 192.82.82.67

оросоор тэжээлгэдэг байсан л даа

Avatar

Зочин 2021-10-15 103.26.192.43

тэнэг монгол

Avatar

nuursnii jolooch 2021-10-15 202.9.46.93

chi jinhene uher mongol ba da 30 honog ereen hilee haahad chi b***** ch idnee teneg mongol minee

Avatar

Зочин 2021-10-15 66.181.181.28

Хvрэлсvх тэргvvтэй МАН ыхан энэ улсыг сvйрvvллээ дээ

Avatar

Зочин 2021-10-15 66.181.181.92

Хил бараг хаагдчихсан байсан шүү дээ. Өдөрт 300 машин гардаг байсныг 100 болгоод 4-5 сар болсон. 8-10-ны хооронд 80 машин л гарсан. Түүнээс хойш машин гараагүй шүү дээ. Аажим аажим хаалгаа хаасаар одоо бүр таг боллоо. Гэнэт хаагдсан юм биш.

Avatar

ЭРҮҮЛ ЭНХ АЙХ АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН Л БАЙМААР БАЙНА 1 2021-10-15 202.126.88.200

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНИС МИЗНИС Ч ЯАМАЙ….‼️ЮУН ТҮРҮҮНД ЭРҮҮЛ ЭНХ АМГАЛАН ЖАРГАЛАНТАЙ БАЙМААР БАЙНА ШҮҮ ‼️

Avatar

Равдан 2021-10-15 122.201.21.152

Оюун-Эрдэнэ чадахгүй гэдэг нь тодорхой байхад чацага царайлаад сандал ширээтэйгээ зууралдаад хэрэггүйдээ Хийрхэх хийх хоёр маш ялгаатай шүү ОГЦОР

Avatar

Иргэн 2021-10-15 49.0.158.194

Саналаа зарсан писда нар хүртэх ёстойгоо хүрт

Avatar

Зочин 2021-10-15 64.119.29.217

Uneen. Ene chadamjgui Zasgiin gazar ogtsroh yostoi. Ard tumniig mash ih doromjilj bna bas kovidoor uheed duuslaa guravhan say ard tumen chini

Avatar

sortoo 2021-10-15 64.119.20.104

Хамгийн ухаалаг хүмүүсээ өөрсдөө сонгосон ардчилсан улс, бас бүгд хөх тамгатай, тэнгэр заяатай гэж байгаа……..

Avatar

зочин 2021-10-15 202.131.244.210

талх угаасаа 2100 болчихоод байгаа биз дээ

Avatar

иргэн 2021-10-15 150.129.140.103

Монгол бол том том дарга маш олон, маш их намчирхсан,тэгсэн мөртлөө эдийн засгаа хаяччихсан, олигорхжсон улс шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-15 192.82.73.154

Ковьд нь аль хэдийнээ монголоор тарчаад байхад орж ирээгүй юм шиг хилээ хаагаад байсан одоо уршиг нь гарч байна!

Avatar

Зочин 2021-10-15 59.153.112.36

Ерөнхий сайд аар э/з-ийн боловсролтой мэдлэг мэргэжилтэй бизнес сэтгэхүйтэй хүн тавьж энэ улс орныг өөд нь татахгүй бол болохоо байлаа.Хүрэлсүх ээ наад малаа зайлуулаач .Чиний улс орныг нэг гараар удирдах дангаар эзэмших гэсэн хүслээс чинь болж улс орон дампуурлын ирмэгт тулсан ирлээ

Avatar

Зочин 2021-10-15 202.55.188.46

Huuk medeej uuruusuu deer hun tavihgui ni oilgomjtoi, gariin dor l hudulj baih hun tavina shuu dee

Avatar

zochin 2021-10-15 31.10.169.161

uhaantai udirdagch medlegtei technikiin ondor bolovsrol chadaltai humuusiig hajuudaa avch terdneeree yum hiilgej demjij hogjij tsetseglene shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж