Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт ирэх сард эхэлнэ | News.MN

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт ирэх сард эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт ирэх сард эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт ирэх сард эхэлнэ

Сагсан бөмбөг сонирхогчдын урт удаан хүлээсэн хүлээлт эцэс болж, нэгдсэн лиг эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөг нэг дээвэр дор нэгдэж, мэргэжлийн нэг лигтэйгээр урагшлахаар болсон нь хөгжлийн шинэ алхмын эхлэл “Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны нэгдсэн "Дээд лиг" эхлэх тов гарлаа. Лигийн тэмцээн "Спортын төв ордон"-д болно.

Тус тэмцээнээс:

  • 2022 оны зургадугаар сард эхлэх FIBA Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг,
  • 2022 оны есдүгээр сард болох 19 дэх удаагийн "Азийн наадам"-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийг тус тус бүрдүүлнэ.

Тэмцээний техникийн зөвлөгөөн 2021 оны аравдугаар сарын 18-нд "Спортын төв ордон"-д болно.

Өнгөрсөн жилүүдэд Спортын төв ордонд Дээд лиг, Үйлдвэрчний эвлэл соёлын төв ордонд 21 аймгийн үндэсний дээд лиг болдог байв. Тамирчид ч хоёр хуваагдан хоёр лигт хоёуланд нь тоглох боломж бага байв. Саяхан Монголын сагсан бөмбөгийн тамирчдын ирээдүй холбооны төлөөлөл нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүсэлт гарган сагсан бөмбөгийн тэмцээн уралдааныг халдвар хамгааллын дэглэм мөрдөж үе шаттайгаар зохион байгуулахыг хүссэн билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-14 5.199.143.202

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж