Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой! | News.MN

Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой!

Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой!

Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой!

Харамсалтай нь, долоохон хоногийн өмнө, С.Зоригийн хөшөөний урд нэгдэж, нийлж байгаагаа зарлаж зогссон Ардчилсан намынхан нэмэлт санал хураалтын үр дүнг  үзэлгүйгээр өөр хоорондоо хэмлэлдээд эхлэжээ.  АН-д ийм их өстэй юм уу эсвэл ингэж харлуулах захиалга эрх баригч намаас аваа юу?!. Ёстой л үхрийн сүүлэн дээр хутга гэгч болов.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэнэтийн мэдээлэл хийж, "Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд бид дүрэм, хуулийн дагуу Ц.Тувааныг намын бүлгээс хасна. Цаашид Ардчилсан намын бүлгийн хуралд оролцохгүй. Мөн бие даан нэр дэвшсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бүлгийн үйл ажиллагаанаас хассан. Тэд бүлгийн хуралд оролцох боломжгүй болсон" тухай дуулгав. Араас нь залгуулаад О.Цогтгэрэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбатад хариуцлага тооцно гэжээ.  Багшийг би хөөгөөд, багш намайг хөөгөөд гэдэг шиг.

Үүнээс хоёр хоногийн өмнө Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир нүүр номдоо Ардчилсан нам улс төрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байгаа тухай бичихдээ “Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Эцсийн дүндээ иргэд бидэнд манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй” гэсэн нь өөрийнх санаа биш эзнийх нь үг болох нь нэн ойлгомжтой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайдын албан бус зөвлөхөөр очсон Х.Баттулга үүгээр улстөрийн карьертаа цэг тавих хүн биш. Л.Оюун-Эрдэнийн утсан хүүхэлдэй болоод явах хүн бүр ч биш.  Хувь хүний амбиц, араншинг нь бодсон ч Х.Баттулга татами дээрээс тийм ч амархан буучихгүй. Зургаахан сарын өмнө зөвлөж яваа даргынхаа намыг  тараах захирамж хүртэл гаргаж явсан хүн шүү дээ.

Тиймээс түүнд их улс төрд эргэн ирэх, эрх мэдэл хүч чадлаа дахин мэдрэх хүсэл бий нь ойлгомжтой. Энэ өнцгөөс харвал  унасан дээр нь дэвслэж байгаад АН-ыг авах, үгүй дээ л үнэ цэнэгүй өрсөлдөх боломжгүй нам  болгох сонирхол түүнд байж мэдэхээр. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга эрх мэдэлд эргэн хүрэхийн төлөө аль хэдийнэ 13 мэхээ ашиглаж эхэлсэн гэсэн үг.

Үндсэндээ нэр зүсгүй болтол нь нүдэж, зодсон АН түүнд одоо хэрэггүй. Харин АН-ыг сүйтгэж, сүйрүүлж байгаад гишүүд дэмжигчдийг нь Ардчилсан холбооны намдаа татах арга заль хэрэглэж байж болох талтай. Угаасаа АН-аас ашиглах юм түүнд байхгүй болсон, тиймдээ ч ИЗНН-ыг худалдан авч, өөрийн байгуулах шинэ намтайгаа нэгтгэх тухай яриа улс төрийн хүрээнээс гарч буй нь хоосон хов төдий биш болов уу. Овоо босгосон учраас л шаазгай шагширч эхэлсэн байлгүй.  Тэгээд ч  ИЗНН-ын даргаар эхнэр Ц.Энхтуяа нь ажилладаг гэвэл энэ яриа илүү үнэнд ойр болох биз.

Х.Баттулга нам байгуулна гэдэг Л.Оюун-Эрдэнэд халтай. Цаашдаа Л.Оюун-Эрдэнийн заналт дайсан нь Х.Баттулга болох магадлал бүр өндөр. Үүрдийн дайсан, нөхөр гэж үгүй. Үүрдийн эрх ашиг бий гэж харвал.  Нэгэн цагт заналт дайсан явсан Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр өвөр түрийдээ орох нь шахуу дотносож, том жижиг биетэй болохоос нэг хүн гэгддэг байсан З.Энхболд, С.Эрдэнэ хоёр заналт дайснууд болчхоод байгаа билээ.

Ц.Туваан С.Эрдэнийн хүн байсан, Д.Ганбат Х.Баттулгын гарын хүн гэгдэж явсан зэргээс дүгнэвэл нөгөө л үүрдийн дайсан, нөхөр гэж байдаггүйн бодит жишээ болно. Үнэндээ, Х.Баттулгаар намаа самруулах дээрээ тулсан нь АН-ын өөрсдийнх нь хийсэн үйлийн үр. Монголчууд хүн тэжээвэл толгой цусдана гэдэг! Хэн Х.Баттулгад эрх мэдэлд хүрэх боломж олгосон билээ, АН өөрөө л шүү дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-15 103.212.118.77

Энд уншаад байхад ихэнх нь сөрөг намын бас дотроо хөлөө жийлцсэн хулгайчуудын хөлсний бичээчид их байдаг юм бна… Улсаа самрах тэдэнд юуч биш бх л даа… Баттулга, Алтанхуяг нийлбэл улс хөл дээрээ зогсоно … Хүк, Оюук 2-гараад талбай дээр зүгээр цуглах үгээ хэлэх боломжгүй болсон… энэ маягаар бол буцаад комунизм-д тавтай морил тролуудаа болно…

Avatar

Зочин 2021-10-15 66.181.187.221

Батлага бол чоно чоно! АН гэх энэ нэг хэдэн хачин юмыг бvгдийг нь хэвтvvлчихээд улаан амтай хэлээ унжуулаад амьсгаадаад зогсож байх нэг едер ирж л таарна даа! Харж л байгаарай!!

Avatar

Zochin 2021-10-15 66.181.161.26

AN zaaval elbegdorj erdene batuul battulga tulgat tsogtgerel gedeg heden huneer l darga tavih yostoi yumuu yagaad MAN shig zaluuchuud garaad irj bolohgui gej yagaad namiihaa neriig b**s sheestei hutagsan hulgaichuud dahin dahin namaa buzarlah gej yagaad ene hulgaichuudiin idsen uusniig gargaj huuliin hariutslaga huleelgej bolohgui gej yatsan aimhai ichemhii zaluustai boltsiin AN ali esvel mungu erh medeltnuudiig ni buldugdsun reketuud ni ailgaad baidiimuu bas tiim tal baij medne shuu

Avatar

Зочин 2021-10-15 124.158.96.98

Жонхууг сайн мэддэг хүмүүс түүнийг бүгдийг атгах сонирхолтой гэдэг, бүр бүгдийг шүү. Уул уурхай, том бизнес тэгээд …… шүүх цагдаа прокурор …. бүгдийг мөнгөний хүчээр атах сонирхолтой гэнэ.

Avatar

Зочин 2021-10-15 103.80.211.207

Монголоо гэсэн шударга хүмүүс нам мам гэхгүй Х.Баттулгатай нэгдэцгээе.

Avatar

Зочин 2021-10-15 103.80.211.207

СОНГУУЛЬД ялагдахаараал асаж байдаг С.Эрдэнэ юу юм .Дүрэмээр сонгуульд ялагдвал хариуцлага хүлээж намын даргаас огцордог биз дээ. Ялагдахаараа л асаж ирээд л … энэ нам С.Эрдэнийн хувийн нам юм уу. Тэгээд л сонгуульд ялагдахаар нь хэдэн хэрүүл чюмнууд С.Эрдэнийг өмгөөлөөд хамгаалаад л унах юм. Одоо АН-ЫГ тараа. Залуусаа Х.Баттулга, Н.Алтанхуяг, … нараа дэмжээд болохгүй бол нам байгуулаад явья.

Avatar

Гишүүн 2021-10-15 192.82.89.248

Х.Баттулга,Н.Алтанхуягаа дагана шүү.

Avatar

Зочин 2021-10-15 59.153.86.22

Экс ерөнхийлөгчид алдар юм байхгүйшдээ та чи гийн бүх бараануудаа нэмээд болоо

Avatar

Зочин 2021-10-15 66.181.184.96

АН-ыг Баттулга, Алтанхуяг хоёроос өөр аврах хүн алга гэдэгтэй санал нэг байна. Харин Элбэгдоржид Баттулгыг Оюунэрдэнэтэй, АН-тай бас дайсагналцуулах сонирхол асар их байна. Нус.мн нь үүнийг нь гүйцэлдүүлэхээр утга авцалдаа багатай зүйлс бичиж хүмүүсийг толой эргүүлэх гэж ЯДАХ юм даа….

Avatar

Зочин 2021-10-15 103.229.122.143

Оросын даалгавраар Монголыг хорлож, үнэлшгүй их хор хохирол учруулсан энэ хүнийг эрүүд татаж, бүх насаар нь шоронд суулгах ёстой!!! Гэтэл Оюун-Эрдэнэ түүнийг төрийн албанд авч, ял шийтгэлээс хаацайлж байгаа нь ямар учиртай юм бэ??!!

Avatar

del 2021-10-15 202.55.188.91

ан ыг баттулга алтанхуяг 2 оос өөр аврах хүн байхгүй

Avatar

Зочин 2021-10-15 59.153.115.159

Энэ АНаас гарсн 2 еөк ямар гайтай 2 вэ. Намаа бүрэн самарчихлаа. Элбэгдорж жэнко 2оо хоеуланг нь хөөж бж энэ нам амилна. Гэхдээ тийм ухаан сачий энэ намыханд бхгуйээ.

Avatar

Зочин 2021-10-15 202.21.115.82

Battulga.iin ner hundeer ene nam bosoj irne dee uul ni.
Elbegdorjiin ner hundeer udahgui archigdaj duusah bh ene bol bodit unen

Avatar

Зочин 2021-10-15 202.131.245.243

Ц.Элбэгдорж АН-ыг авах биш "а**х" л сонирхолтой!

Avatar

Зочин 2021-10-15 192.82.76.253

МАН ын даргын зөвлөхийн үнэн нүүр царайг бичжээ

Avatar

Орос буриад найз нар 2021-10-15 165.22.61.252

ОРОСЫН ГАР ХӨЛ АН-Г БУРИАД ЭНХБАЯР МАН-Г ХУТГАЛСАН ШИГ ХУТГАЛЖ БАЙНА.

Avatar

Эх оронч 2021-10-15 112.72.10.34

Үүнийг бичигч болон энэ доор коммент бичиж буй хар х*******н гар хөл, амин сүнсээ худалдсан арчаагүй урвагч, бэртэгчингүүдэд хэлэхэд Мөнх хөх тэнгэр Монгол улсыг үүрд ивээн тэтгэсээр байх болно. Х.Баттулга бол сүүлийн 30-н жил Монголын улс төрд байгаагүй эх оронч, Монгол түмний хайр хүндлэлийг хүлээсэн, бошгоор буюу тэнгэрийн зараалаар тодорсон монгол эр. Та муусайн нар байрлах болоогүй!!! Монгол улс үүрд мөнх шүү! Бид ялна.

Avatar

Зочин 2021-10-15 59.153.113.70

Hahaha Mongol yalchaad baina

Avatar

Зочин 2021-10-15 192.82.76.253

Ямарч. Тэнэг Ардчилагч МАН ын даргын зөвлөх хийхгүй,Батлага л ичихгүй хийнэ

Avatar

Зочин 2021-10-15 192.82.86.249

ene xun nam xuvaax ch yu ch bish. uls ornoo boddogui zavaan yum xiix yum. ysmar ix shunal ve.

Avatar

орхон 2021-10-15 66.181.160.113

баттулга ан гэсэн бузаруудыг тарааж монгол улсад учруулсан хохирлоо барагдуулах нь зөвөө

Avatar

Зочин 2021-10-15 202.21.113.58

Баттулгыг хаана ч ард түмэн дэмжинэ, дагана, Та нар юу ч гэж хуцацгаасан

Avatar

Зочин 2021-10-15 183.98.71.46

Bitii s*** muu nohoin b**s min! Ene lalartaigaa tam ruugaa z**l

Avatar

Зочин 2021-10-15 64.119.21.146

Х.Баттулгыг одоо МАН д элсүүлж авах хэрэгтэй.Н.Энхбаяр дагаар орсон ок.

Avatar

Зочин 2021-10-15 66.181.190.48

Шорон Эрдэнээ үймүүлж байна

Avatar

Баяр 2021-10-15 122.201.21.152

Баттулга Оюун-Эрдэнэ нар Монголыг маань самарч дуусгах нь дээ Яанадаа байз.

Avatar

Зочин 2021-10-15 66.181.187.65

Элбэгшуналховдогдоржино АН г Тулга гээд шуналтай хүүхдээр самарч байгаад хувьдаа авчих санаатай муу цагаач нохой .

Avatar

Зочин 2021-10-15 122.201.21.93

En sait yawch mongolin tuluu bishee,battulgig ard tumen medne shu de,en hun ard tumeni tuluu gesen setgeltei bas uuriegee bidoh chadaltai,iem l hun bidend heregtei ternees hooson yaria urnuuleed uran saihan iltgel tawiad bidend ymar ch hurteelgui zohion baiguulagch nar hereggui ebi,saihanbikeg,bayar,enhsaixan geh metin

Avatar

Зочин 2021-10-15 192.82.82.67

тэр сэтгэлээрээ ер нь юу хийсэн бэ, женко.ард түмэн ч гэх шиг. золбин нохой л доо танай женко

Avatar

Зочин 2021-10-15 103.212.117.49

Баттулга наад АН гээчиг чинь сонирхож байгаа юм унэхээр алга даа, тэгэж байх илүүдээ гарсан зав энэ хүнд үнэхээр байхгүйшт, хэдэн юм өөрсдөө л Баттулга ингэлээ тэглээ гээд л хамаатуулаад гүйлдээд байдаг юм байнлээ

Avatar

Зочин 2021-10-15 202.131.230.162

жонхуу монголыг хохироосон

Avatar

ААК 2021-10-15 202.131.249.14

БАТТУЛГЫГ МОНГОЛЫН ЖИРИЙН АРД ОЛОН ХАНГАЛТТАЙ ДЭМЖИНЭ, ХАРИН АН-ЫГ БОЛ ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ТУЛ ЖИЙЛЦЭЭД САЙН ЮМАНД ХҮРЭХГҮЙ ШҮҮ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ БОЛ ӨӨРӨӨ ХААН ЛУГАА АДИЛ ГЭДГИЙГ САНА, БАС ДҮГНЭ.

Avatar

Зочин 2021-10-15 59.153.112.36

Энэ хулгайчаас сайн юм гарахгүй Оюуэрдэний зөвлөх болж Зүүнбаян ТТ төмөр замыг л ашиглах эцсийн зорилготой.хүн чинь ханаж цадаж болноо доо

Avatar

нэр төр 2021-10-15 49.0.140.26

АНг хэдэн удаа сонгуулд амжилатай оруулсан Баттулаг Алтанхуяг 2 шүү бусадийн мэдэхгүй юм ийм хүмүүсээ уриж ажилуулах хэрэгт архинд толгойгоо мэдүүлсэн эргүү ардчилагчдаа

Avatar

zochin 2021-10-15 202.126.90.6

mongol ardiin namd elschihsen yum bishuu battulga chin tiim bolood dargiih n zowloh hiigeed ywj baigaa biz yun ardchilsan namtai mantai amial awch ywaa bizdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж