Хотын дарга ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малоунтай уулзлаа | News.MN

Хотын дарга ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малоунтай уулзлаа

Хотын дарга ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малоунтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Хотын дарга нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг урагшлуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд Их Британийн холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаа онцлов. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн менежмент, хотын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын ухаалаг шийдэл зэрэг хотын тулгамдсан асуудлын хүрээнд Лондон хоттой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийллээ.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун Улаанбаатар хот болон Их Британийн муж, хотууд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахаа онцлоод, Хотын даргын уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

            НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-14 5.199.143.202

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-14 192.82.88.195

Ene Teneg buhchvvdiig uls turuus zailuultsgaaya!!! Elfeviin ** yum hiij niigmiin hugjild saraa bolood bna shvv !

Avatar

Зочин 2021-10-14 66.181.191.165

БӨХ ХҮН БҮДҮҮН ХҮЗҮҮТЭЙ

Avatar

Иргэн 2021-10-14 43.242.243.1

Сумяъабазар дарга уулзалтад зангиагүй албан ёсны биш байдалтай байгааг юу гэж дүгнэхэв ямар сэтгэгдэлтэй байхав Ирландын талын уулзалтад орлцогч. Энэ бол асуудал шүү.

Avatar

Зочин 2021-10-14 202.9.40.15

Зангиа зүүчихгүй дээ.Албаны юм албаныхаараа байх ёстой. хувиараа жирийн үед уулзсан бол ингээд зогсож болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж