Иран, Азербайжаны гадаад хэргийн сайдууд утсаар ярилаа | News.MN

Иран, Азербайжаны гадаад хэргийн сайдууд утсаар ярилаа

Иран, Азербайжаны гадаад хэргийн сайдууд утсаар ярилаа

Иран, Азербайжаны гадаад хэргийн сайдууд утсаар ярилаа

Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан, Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов нар Мягмар гаригт утсаар ярилцан хоёр улсын харилцааны сүүлийн үеийн өөрчлөлтийн талаар санал солилцов.

Ийнхүү ярилцахдаа хоёр орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн талаар Ираны ГХЯ-ны албан ёсны сайтад нийтэлжээ.

Абдоллахиан хоёр улс үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг онцлоод “Азербайжаны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Ираны ачааны машинуудын асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна” гэжээ.

Харин Байрамов хоёр орны харилцааг найрсаг хэмээн тодорхойлж, бусад орнуудтай найрсаг харилцаа тогтоох нь Бакугийн хувьд нэн тэргүүний зорилт гэв.

Сүүлийн үед Иран, Азербайжаны хооронд Ираны бараа бүтээгдэхүүнийг Армен руу тээвэрлэхтэй холбоотойгоор хурцадмал байдал үүсээд байгаа юм. Азербайжаны сайд Ираны бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр улсын гаалийн ажилтнуудын хооронд яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-14 5.199.143.202

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-14 103.10.22.33

Сүүлийн үеийн эрлийзсэн Түрэгүүд дандаа гай болж амьдрах болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж