“Тавантолгой түлш” ХХК-ийн хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

“Тавантолгой түлш” ХХК-ийн хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ

“Тавантолгой түлш” компанийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д Засгийн газраас өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаас үүрэг болгов.

“Тавантолгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзжээ.

Тус компанийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлэх юм байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж