Харри, Меган нарын охин удахгүй загалмайлуулна | News.MN

Харри, Меган нарын охин удахгүй загалмайлуулна

Харри, Меган нарын охин удахгүй загалмайлуулна

Харри, Меган нарын охин удахгүй загалмайлуулна

Ханхүү Харри болон Меган Маркл нар шинэ хүнээ өлгийдөн авснаас хойш дөрвөн сарын дараа бяцхан охиныг хаана, хэрхэн загалмайлах тухай таамаглал цахим орчинд ид өрнөж байна. Учир нь Христ шүтлэгтнүүдийн уламжлал ёсоор эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхдээ загалмайлах учиртай юм.

Тэдний ууган хүү Арчи 2019 оны долдугаар сард Христийн шинэ итгэгчийн хувиар загалмайлуулж байснаас нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн юм. Харри, Меган нар хэдийн Их Британийн оршин суугчид байхаа больж, 2020 оноос хойш Калифорнид амьдралаа төвхнүүлжээ.

Лилибет охин ахынхаа адилаар Английн сүмд загалмайлуулах тухай мэдээ зарим хэвлэлээр цацагдаж байгаа ч хосуудын хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэж, энэ талаарх эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа гэжээ.

Тэрбээр "Санхүүжилттэй холбоотойгоор охиныг загалмайлах тов гараагүй байгаа тул энэ талаар ярихад эрт байна” гэсэн юм. Нялх Лили одоогоор хааны цол хэргэм хүртээгүй ч Британийн хааны гэр бүлийн залгамж халаанд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: E NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-14 5.199.143.202

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж