"Улаанбаатар" кино наадмыг үзэгчид хүсэн хүлээдэг болжээ"

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар" кино наадмыг үзэгчид хүсэн хүлээдэг болжээ"

Монгол Урлагийн зөвлөлөөс 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


Кино уран бүтээлч, кино сонирхогчдын хүсэн хүлээдэг наадам бий. Түүний нэг бол “Улаанбаатар” олон улсын  кино наадам. Аравдугаар сарын 18-24 хооронд 13 дахь удаагаа зохион байгуулагдахаар болоод байна. Энэ жилийн онцлох орноор ОХУ сонгогджээ. Тус наадмыг зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль авсан “Ардын элч” киног онцолж, үндсэн постерын дизайныг бэлтгэсэн байна.  “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргах аж.

Ардын жүжигчин, кино найруулагч Г.ЖИГЖИДСҮРЭН:

-"Улаанбаатар" кино наадам энэ жил 13 дахь удаагаа болох гэж байна.  Кино наадмыг үзэгчид хүсэн хүлээдэг болсон. Монгол кинонуудын аль нь сайн, муу гэдэг асуулт их ирдэг.  Энэ кино наадам цар тахалтай байгаа хэдий ч сонирхох үзэгчдийн тоо нэмэгдэх болсон нь анзаарагдаж буй.

 Ж.ДАМДИНЦЭРЭН:

-Нийслэл хотын ойтой уялдуулж, "Улаанбаатар" кино наадмыг зохион байгуулдгаараа онцлог. Өнгөрсөн 2017 оноос олон улс болон Монголын уран сайхны киногоо шалгаруулах болсон. Мөн жил бүр уран бүтээлчдэд зориулан сургалтыг зохион байгуулдаг. Тэнгис кино театрт халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 50 хувийн дүүргэлттэйгээр үзэгчдэд хүргэхээр болоод байна. Дэлхийн кино урлагийн өнгө төрхийг "Улаанбаатар" кино наадмын хүрээнд үзэх боломжтой. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жил уран бүтээлчид кино бүтээх цаг хугацаа хумигдсан учраас "Хангарьд" шагналын эзнийг тодруулах боломжгүй болсон нь харамсалтай юм. Тиймээс Монгол болон ОУ-ын кино  үзвэр  дээр үзэгдээс санал авч үзэгчдийн шагнал гардуулах ёслолыг хэвээр үлдээсэн. Нийт кино уран бүтээлч болон зохион байгуулж буй бүх хүмүүст амжилт хүсье” гэв.

Наадмын үзвэр болон “Кино форум” Тэнгис кино театрт зохион байгуулах бөгөөд наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр, кино танилцуулга болон “Кино форум”, “Авдраа уудал” сургалтанд бүртгүүлэх мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff  болон www.ubiff.mn вэб хуудсаар орж авна уу.

 

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж