Рамзан Кадыров “Чеченийн тэргүүн” нэртэй болно

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Рамзан Кадыров “Чеченийн тэргүүн” нэртэй болно

Рамзан Кадыров. Фото ©AFP

Чеченийн парламент бүсийнхээ удирдагчийн албан тушаал, нэрийг сонгов. “Хэлэлцэн ярилцаад нэр нь богино байх хэрэгтэй гэж үзсэн учир тэргүүн гэж нэрлэхээр шийдлээ” хэмээн Чеченийн парламентын дарга  Дукуваха Абдурахманов  хэлэв.

Спикерийн албан үүргийнх нь талаар амралтын дараа есдүгээр сард парламент нь шийдэхээр болжээ. Нэрийг нь сольсноор төсвөөс 3-10 сая рублийн зарлага гарах болов.

Орост ганцхан ерөнхийлөгч байх ёстой гээд Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров парламентдаа хандан удирдлагын нэрийг өөрчлөх санал тавьсан байв. Түүнийг хойд Кавказын улсын ерөнхийлөгч нар дэмжжээ.

Оросын холбооны 83 субъектын 21 нь тусгаар улс юм. Чечениэс гадна Буриад, Башкир, Марий Эл, Татарстан, Удмуртия, Чуваш, Саха (Якут), Адыгея, Дагестан, Ингуш, Кабардино-Балкария, Карачаево-Черкесия  ерөнхийлөгчийн тушаалтай. Тува болон Хакасийг Засгийн газрын тэргүүн нь толгойлдог. Карелия, Респулика Алтай, Мордовия, Коми, Калмык (Халимаг) ба Северная Осетия  (Хойд Осети) зэрэгт дээд тушаал нь “улсын тэргүүн” ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж