“Simpsons” цувралын бүх ангийг үзсэн хүнд мөнгө өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

“Simpsons” цувралын бүх ангийг үзсэн хүнд мөнгө өгнө гэв

Алдарт “Simpsons” цувралыг үзээгүй, мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз. Гэхдээ яг бүх ангийг нь нэг бүрчлэн үзсэн хүн хэр олон байдаг бол?

Нийт 33 бүлэг, 700 гаруй анги, хэд хэдэн кинотой тус цувралын бүх ангийг нэг бүрчлэн үзсэн хүмүүсээс өндөр цалинтай шинжээч шалгаруулахаар болжээ.

Нэгдсэн Вант улсын цахим мөрийтэй тоглоомын “PlatinCasino” сайт цувралын 1989 онд гарсан эхний ангиас хамгийн сүүлийн ангийг дуустал, кинонуудыг нь ч гэсэн бүтэн үзсэн хүмүүс дундаас “Simpsons” цувралын шинжээч шалгаруулан ажилд авч, цалинжуулах аж.

Хачирхалтай мэт боловч тус шинэ ажлын байр цаашид болох дэлхийн чухал үйл явдлуудыг дэлгэцийн бүтээлд тусгахад онцгой үүрэг гүйцэтгэх өндөр ач холбогдолтой аж.

Олон жилийн турш тус цуврал Дональд Трампыг Ерөнхийлөгч болохоос эхлээд маш олон чухал үйл явдлыг урьдчилан зөгнөснөөрөө алдартай. Тэгвэл компанийн зүгээс шалгаруулалтад тэнцэх нэг шинжээчдээ их хэмжээний мөнгөн урамшуулал, цалин, түүгээр зогсохгүй цагариган боорцог санал болгохоор болсон байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж