Австрали Хятадын хөрөнгө оруулалтыг цензуртэйгээр хүлээн авна | News.MN

Австрали Хятадын хөрөнгө оруулалтыг цензуртэйгээр хүлээн авна

Австрали Хятадын хөрөнгө оруулалтыг цензуртэйгээр хүлээн авна

Австрали Хятадын хөрөнгө оруулалтыг цензуртэйгээр хүлээн авна

Австрали улс Хятадын хөрөнгө оруулагчдад хаалт тавихгүй боловч хэлэлцээр байгуулахдаа үндэсний аюулгүй байдал, чухал дэд бүтэц хамгаалах асуудлыг хамгийн түрүүнд авч үзэхийг тус улсын Гадаадын хөрөнгө оруулалт, хянан шалгах зөвлөлийн тэргүүн Дэвид Ирвин Пүрэв гаригт мэдэгдэв.

Сүүлийн үед Хятадын хөрөнгийн бодлого чангарсан, хоёр орны харилцаа сэвтсэнтэй холбоотойгоор өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Австралид оруулсан Хятадын хөрөнгө оруулалт 8.86 тэрбум ам.доллар болж, 50 хувиар буурсан юм.

Дэвид Ирвин "Австрали хөрөнгө оруулалтын хувьд үл ялгаварлах бодлого баримталдаг. Бид Хятадын талаас хөрөнгө оруулалтын хүсэлт хүлээн авч байна. Гэвч тэдний хийх хөрөнгө оруулалт үндэсний аюулгүй байдалд харшилвал бид бусдад тавьдагтай ижилхэн шаардлага тавих болно" гэжээ.

Хятад нь Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд өнгөрсөн долдугаар сар гэхэд тус улсаас нийт 14.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Гэвч сүүлийн жилүүдэд дипломат харилцаа эрс муудсанаар Хятад Австралиас авах нүүрс, дарс, арвайны хэмжээгээ бууруулсан юм.

Австрали улс өнгөрсөн жил Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа сүүлийн 50 жилийн хугацаанд хийж байгаагүй томоохон өөрчлөлт хийсэн. Уг хуулийн шинэчлэлээр үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж буй бизнесийн үйл ажиллагаанд засгийн газар хяналт тавих эрхтэй болсон билээ.

Австралийн тагнуулын албаны дарга асан Ирвин хэлэхдээ "Австрали улс хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа үндэсний аюулгүй байдлын асуудлыг тусгасан цорын ганц орон биш" гэсэн юм. Дэлхийн орнуудын хооронд дайсагналцал бий болсоор байгаа энэ үед үндэсний аюулгүй байдал чухалд тооцогдох ёстойг тэр онцлов.

 Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-14 5.199.143.202

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-14 202.126.89.118

1 үндэстэн биш ямар юмны үндэсний аюулгүй байдал тусгаар улсын аюулгүй байдал гэж орчуулбал зүгээр бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж