Путин: АНУ өөрөө долларыг алж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Путин: АНУ өөрөө долларыг алж байна

Путин: АНУ өөрөө долларыг алж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Вашингтон өөрөө дэлхийн голлох валют ам.долларыг олон улсын хориг арга хэмжээний зэвсэг болгон ашиглаж, хяналтгүй хэвлэж, инфляцийг гааруулж, өрөө нэмснээрээ алж байна” гэж ярьжээ.

АНУ-ын хоригт өртсөн ОХУ тэргүүтэй улс орнуудад өөр валют хэрэглэхээс өөр сонголт үлддэггүй гэнэ. Тухайлбал, байгалийн хий, газрын тосоо зарахын тулд хоригт орсон улсууд криптовалют гэх мэтийг ашиглах шаардлагатай болдог аж. Гэхдээ Путин одоохондоо криптовалютыг албан ёсоор хэрэглэж эхлэхэд хэтэрхий эрт байна гэж дүгнэсэн билээ.

Путиний онцолсноор ОХУ одоохондоо эрчим хүчний наймаанд ам.доллар ашиглахдаа дургүйцэхгүй байгаа ч яваандаа ам.доллараас бүрэн салах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ түүнийхээр бол АНУ бодлогоо өөрчлөлгүй энэ хэвээрээ удвал хүссэн хүсээгүй ам.долларын үнэ цэнэгүй болох аюултай гэнэ.

Мөн ажиглагчдын үзэж байгаагаар АНУ-ын холбоотнууд ч ам.доллараас хараат бус болохыг эрмэлзэж эхэлсэн байна. Түүнчлэн зөвхөн хориг арга хэмжээнээс гадна Вашингтон өөрөө дотооддоо хяналтгүй мөнгө хэвлэж, өрийн хэмжээгээ нэмсээр байгаа нь ам.долларын үнэ цэнэгүй болоход ихээр нөлөөлөх бололтой.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж