Х.Нямбаатар: Эрээний боомтын үйл ажиллагааг түр зогсоосон | News.MN

Х.Нямбаатар: Эрээний боомтын үйл ажиллагааг түр зогсоосон

Х.Нямбаатар: Эрээний боомтын үйл ажиллагааг түр зогсоосон

Х.Нямбаатар: Эрээний боомтын үйл ажиллагааг түр зогсоосон

Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот өнөөдөр (2021.10.14)-өөс эхлэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд Эрээний боомт хаагдсан тухай  манай сайт мэдээлсэн. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх албаны хошууч н.Мөнхцогоос тодруулахад “Одоогийн байдлаар Замын-Үүд Эрээний авто замын боомт хаагдаагүй. Зөвхөн Хятадын тал хөдөлгөөн авахыг хориглоод байна” гэсэн хариулт өглөө.

Улсын хэмжээнд нийт байнгын ажиллагаатай 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь ажиллаж буй бөгөөд Чингис хаан боомтоос бусад боомтын зорчигч хөдөлгөөн хаалттай, зөвхөн ачаа тээврийн хөдөлгөөн нээлттэй байна.

Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоол дагуу Баян, Сүмбэр, Байтаг, Хавирга боомтуудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс түр хугацаагаар хаасан бол Засгийн газрын 2020 оны 172 дугаар тогтоол дагуу Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтуудын үйл ажиллагааг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс түр хугацаагаар хаасан билээ.

Боомтын үйл ажиллагааг хаах тохиолдолд хоёр улс харилцан мэдээлэл солилцдог. Яг одоогийн байдлаар Гадаад харилцааны яам Хятад улсын Гадаад харилцааны яамд хооронд мэдээлэл солилцон ажиллаж буй ч Эрээнд тогтоосон хөл хорионы улмаас хилийн боомт хэд хоногийн хугацаатай хаагдах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ, БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан. Тиймээс Эрээн хотын 30 гаруй мянган оршин суугчаа өнөөдөр бүгдийг нь шинжилгээнд хамруулах асуудал тавигдсан учраас боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо гэж Монгол Улсын хилийн байгууллагад мэдэгдсэн.

Манай улсын тээвэрчид хятад иргэнтэй ямар нэгэн байдлаар холбогдох боломжгүй дэглэм сахиулсаар ирсэн. Тухайлбал, монгол жолооч хилийн 0 цэг дээр машинаа үлдээдэг. Тухайн цэг дээр Эрээнд тусгаарлалтад байгаа жолооч ирж, машиныг нь аваад өөрсдийн гааль дээр хүргэж өгдөг. Гаалийн хашаанаас цааш өөр нэгэн хятад жолооч агуулах руу явж, ачааг ачиж, буцаад гаалийн хашаанд хүргэх өгөх байдлаар сүүлийн хэдэн сар явж байна. Өөрөөр хэлбэл, манай талаас халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, ариутгалын функт эвдэрсэн тухай мэдээлэл байхгүй гэв.

Монгол Улсын экспорт, импортын гол хаалга болсон тус боомтын үйл ажиллагааг хэдий хугацаанд нээж, хаах шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөхийг Монголын талаас хүсчээ.

БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэлийн мэдээлснээр, Эрээнд албан ёсоор хөл хорьсон гэж хэлэхэд учир дутагдалтай байгаа аж. Учир нь дүүрэг дүүргээр нь түр хаасан байдалтай байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэг, албан байгууллагууд ажиллаагүй, 12:00 цагаас эхлэн бүх иргэнээс PCR шинжилгээ авч, эхний ээлжийн шинжилгээний хариу гарсны дараа хөл хориог хэд хоногоор тогтоох тухай албан ёсны шийдвэр гарах аж. Мөн өнөөдөр тус хилийн боомтоор ачаа тээврийг оруулж, гаргахгүй юм байна.

Эрээний онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж, хөл хорьж, шинжилгээ авах шийдвэр гаргасан ч Монголын консулын газарт энэ талаар урьдчилж хэлээгүй аж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Эрээний гааль дээр ажиллаж буй бүх ажилчныг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

cpokm. 2021-10-14 132.194.33.149

ctas.

Avatar

CUMAJI, PRIDATELI delaet BOLEZNI I yjesi,udis. 2021-10-14 132.194.33.149

BALIAR GALZUU.

Avatar

CJ 2021-10-14 132.194.33.149

HOMO BIETEI UMNUUD,

Avatar

GADNII GUILAGCHIN newsmnd zasaglyyltsan, gutamshigtai, gert ni och. 2021-10-14 132.194.33.149

ylc

Avatar

Зочин 2021-10-14 198.144.121.93

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Төмөр замчин. 2021-10-14 64.119.21.146

Ямарч мэдээлэлгүй дээр дооргүй зөрүү мэдээлэлтэй байх юм даа.Т.З ын цариг гэж мэдэхүү.юун цагираг вэ.ха ха.тэгээд бас мэдэмхийрч юм бичих дуртай доорхи комёнт бичигчид….

Avatar

Иргэн 2021-10-14 103.212.119.51

За нөгөө Ганхуяг билүү.нөхөрийн санаачласан хогийн хуулиар монголчууд баахан эх оронч болж хашгаралдлаа.үр дүн нь хятадууд хилээ хаалаа.энэ хогийн амьтаныг сонгогчид нь буцааж тат.одоо юмны үнэ талийж,эдийн засаг улам хүндэрнэ.зориудын зохион байгуулж энэ байдалд хүргэсэн Ганхуягийн баривчилж ганц худагт хориоч.ер монгол улсын тусгаар тогтнолыг бусниулах гэсэн оролдлуудыг монголчууд хийж эхлэж байна .тагнуулын газар гэж байгууллага байна уу.

Avatar

Зочин 2021-10-14 202.9.40.15

Хятадын тал дангаараа өөрсдөө мэдээп хилээ хайж байхад манайх яаж ч чадахгүй шүү дээ. Тэгээд ч олон юм яриад байдаг монголчуудыг нэг хэсэг наймаа хийхгүй байвал ямар болдогийг мэдрүүлье гэж бодсон ч байж мэднэ. Манай улс төрчид одоогийн засгийн газар хилээ хаагаад байгаа юм шиг ойлгуулаад нөгөө тэнэгүүд нь огцор огцор гээд л хашиграад ирэх юм. Анхнаасаа нарийн цагираг барих байтал АН-ынхан өргөн цагираг бариулсан. Олонхоороо АН-ынхан тэгэж шийдвэр гаргасан .МАН буруутай гэж ярьж болохгүй

Avatar

Зочин 2021-10-14 64.119.29.217

Odoo ogtsoroo ta nar yamar ch chadamj alga

Avatar

Zochin 2021-10-14 66.181.170.73

Khudlaa kheleltseer khiilee miilee. Khel amaa oilgoltsloo barilaa geed soliorood bsan nuguu Oyun-Erdene. Bitgii ingej khudlaa poporch bai l daa. Delkhii deer dan gantsaaraa amidarch bgaa yum shig zagnadag yum. Ted nar chin' bid naraas ilyy medeeleltei bdg yum shyy dee. Oyun-Erdene neg bol khyntei kharitsakhdaa yamrch medremjgyi yum bna. Esvel nuguu l khudlaa yaridgaaraa khudlaa medeelel khiij bgd urd khurshiikhiikhee durgyig khyrgelee dee. Yagaad ch ajillaj chadakhgyi yum bna doo. Oyun-Erdene m

Avatar

Солиот Эх 2021-10-14 202.179.25.198

Хятадууд Эрээний боомтыг түр зогсоох биш бүр зогсоовол таарна мөн Тянжины боомтоо ч тэр. Монголчууд гадаад худалдаагаа онгоцоор хийдэг болтолоо хөгжих цорын ганц стратеги бол Хятадын хар хайрцагны бодлого Монголчууудад эерэг утгаар хэрэгжих явдал мөнөөс мөн.

Avatar

Зочин 2021-10-14 192.82.73.105

Малаас дор хүн гэхэд хэцүү зэрлэгүүд л энгэж солиорно. АН дотор иймэрхүү юмнууд дүүрэн байдаг.

Avatar

Зочин 2021-10-14 202.9.46.156

Хятадын талтай Замын үүд Эрээн чиглэлд нарийн царигаар яаралтай холбогдох шаардлагатай юм байна . Манай ихэнх худалдаа Хятадтай хийгдэж байна шүү. Машинаар биш төмөр замаар ачаа бараагаа авадаг болмоор байна

Avatar

Зочин 2021-10-14 138.201.172.45

Хамгийн түрүүнд цар тахлаас салах арга бодохгүй бол 1 тэрбум мод, шинэ 2 яам, гоё хөшөө яриад ард түмний амьдрал сайжрахгүй

Avatar

cola opugryy 2021-10-14 216.38.195.77

sheelgex dokcucuklin xaaj,bodloyu? xaala, trakh,/ . //////

Avatar

bolcon 2021-10-14 216.38.195.77

antivirygc,ashegch

Avatar

batalgaat 2021-10-14 216.38.195.77

indmn

Avatar

Зочин 2021-10-14 192.82.90.5

Ийм ерөнхий сайдтай орныг хэн тоохов дээ.

Avatar

Зочин 2021-10-14 66.181.186.111

Энэ одоо юу болоод яагаад байгаа юм.Одоо болио ёоо. Бүтэн 2 жил дампуурлаа аааааааа.

Avatar

Сүхээ 2021-10-14 203.91.115.48

ККК, тэнэг юм уу хаашаа юм Хятадын тал хөдөлгөөн авахыг зогсоосон л бол хаасан гэсэн үг шүү дээ. Битгий хүүхэд хуурч байгаа юм шиг зүйлс ярь. Ганц аймгийг ногоон бүс болгоод авч явж чадахгүй ЗГазар , ЕС-аар ер нь яах ч билээ .

Avatar

Зочин 2021-10-14 192.82.73.105

Хил хаах манай талын шийдвэр гараагүй л гэж байна.Манай талаас хамаарч хил хаагдаагүй. Өөрөө бүү эргүүт

Avatar

Зочин 2021-10-14 192.82.73.105

АН-ынхан гэж нэг ийм, буруу тайлбарлаж ,бүх зүйл одоогийн засгийн газраас болоод байгаа мэт мушгиж, бусдыг гүжирдэж гүтгэсэн мал шиг зүтгэсэн, хүн гэхэд хэдүү амьтад байдаг.

Avatar

МОНГОЛ ОРОН МӨХЛИЙН ЗАМДАААА....🔚🔚 2021-10-14 202.126.88.200

МОНГОЛ ОРОН ХИАРЧ БАЙНА ‼️ ЭРЭЭЭН МОНГОЛТОЙ ХИЛЭЭ ХААСАН…СОЛОНГОС МОНГОЛТОЙ ХИЛЭЭ ХААСАН…..ХАРИН ТӨР ЗАСАГ, АРД ИРГЭД НЬ АЖИЛ БИЗНИС, ЭДИЙН ЗАСАГ , ХИЧЭЭЛ СУРГУУЛИА…НТР ТОМ ТОМООС НЬ Л ЯРЬСАН ШИГ ХЭЭВНЭГХЭН СУУСААР…..ОДОО ГАНДАНГАА ТОЙРОООД БУРХАНДАА Л ХАМГАА ДААТГАН ЗАЛБИРАХААС ӨӨР АРГА ҮЛДСЭНГҮЙ……🙏🙏🙏

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж