Иргэний үнэмлэхээ сунгуулаагүй бол 40 мянган төгрөгөөр торгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэхээ сунгуулаагүй бол 40 мянган төгрөгөөр торгуулна

Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт хувь хишиг хүртээж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бичиг, баримтын зөрчлийг арилгая аяныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас зарлаад буй. Энэ дагуу иргэд амралтын өдрүүдэд харьяа дүүргийнхээ Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандаж болох бөгөөд иргэний үнэмлэхээ сунгуулаагүй тохиолдолд дээд тал нь 40 мянган төгрөгийн торгууль ногдуулах аж. Мөн үнэмлэх сунгасны төлбөрт 8000 төгрөг нэмж өгч, нийтдээ 48 мянган төгрөг зарлагадах юм байна.

Гэхдээ байцаагчтайгаа сайн зөвшилцөж чадвал торгуулийн 40 мянган төгрөгийг буулгах боломжтой гэдгийг албаны хүн санууллаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж