Нетаньяху эргэж ирнэ гэдгээ Путинд амлажээ

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Нетаньяху эргэж ирнэ гэдгээ Путинд амлажээ

Нетаньяху эргэж ирнэ гэдгээ Путинд амлажээ

Израилийн Ерөнхий сайдын албан тушаалаас буугаад хэд хонож байгаа Беньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан аль болох хурдан эргэж ирэхээ амласан гэнэ.

Нетаньяху, Путин нар 2015 онд ОХУ Сирид цэргээ оруулснаас хойш улам ойр дотно харилцаатай болсон гэдэг. Тиймдээ ч 2019 оны сонгуулийн өмнө Нетаньяху Путинтэй уулзаж, хамтдаа зураг хөргөө ч даруулж байв.

Энэ оны зургадугаар сарын 13-нд Нетаньяху суудлаасаа бууж, Нафтали Беннетт шинэ Ерөнхий сайд болсны дараахан Израильд суугаа ОХУ-ын элчин сайд Анатоли Викторов нь Нетаньяху дээр очиж, Путины захиаг хүлээлгэн өгсөн байна. Захиан дээр тэдний хамтран ажиллаж байсан хугацааг дурссан агуулгатай зүйл бичсэн байж. Харин Нетаньяху захиаг уншаад, аль болох хурдан эргэж ирэхээ Путинд амласан аж.

Харин шинэ Ерөнхий сайд Беннетт дараа долоо хоногт Путинтэй Сочид уулзахаар болсон билээ. Энэ бол тэдний анхны уулзалт бөгөөд Иран, Сирийн асуудлаар хэлэлцэх аж.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж