Аялал жуулчлалын салбарынхан Ховд аймгийн нутгаар аялав

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарынхан Ховд аймгийн нутгаар аялав

Ховд аймагт аялал жуулчлалыг цаашид хөгжүүлэх, Ковид цар тахлаас ангижрахын цагт Аялал жуулчлалын салбарыг сэргээн, орон нутагт, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг өрнүүлэх бэлтгэл, зохион байгуулалтыг хангах зорилгоор шат дараатай ажлууд хийгдэж байгаа.

Уг зорилтын хүрээнд өнгөрөгч 9 дүгээр сарын 30-наас 10 сарын 6-ныг хүртэл Монгол улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх “тур оператор” компануудын төлөөллийг Ховд аймгийн нутагт урьж, Ховд аймгийн аялал жуулчлал явуулах боломжтой газар нутаг, аяллын бүтээгдэхүүн, зарим жуулчины баазуудтай танилцах аяллыг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааг Ховд аймгийн “Цаст алтайн угсаатан” аялал жуулчлалын холбооноос аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, ДБХС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн юм.

Танилцах аяллынхан Дарви сумын Загал баатрын хиргисүүр, Цэцэг сум Говийн их дархан цаазат газарт хамаарах Тахийн шар нуруу, Хонин усны говь, Алтай, Үенч  сумын заагт орших Ямаан усны хавцал, Булган, Үенч сумын заагт байх Харуул овоо, Булган сум, Мөнххайрханы Хөх нуур, Шуурхайн эх, Хойт цэнхэрийн агуй, , Хар ус нуур  гэсэн маршрутаар аялж эдгээр газар орнуудыг түшиглэн аялал жуулчлалыг хэрхэн, ямар байдлаар өрнүүлж болох тухайд ажиглан судлаж явлаа. “Говийн их дархан газарт оршин буй нэн ховордсон амьтдыг хамгаалахын төлөө амьдрал үйлсээ зориулж буй байгаль хамгаалагч нарын аж байдал, бодол санаа нь гүнзгий сэтгэгдэл төрүүллээ” хэмээн зарим аялагчид бахархаж байх нь харагдсан.  “Цаст өндөр уулс, тал хээр, говь цөл хосолсон байгалийн гайхамшигт орших Ховд аймгийн нутаг, хүн зоны аж амьдрал нь тэр чигээрээ аялал жуулчлалын нөөц юм байна” хэмээн танилцах аялалд оролцогсод бас шагшиж байлаа.

Аяллын багийнхан нэн ялангуяа уригдсан зочид болох тур оператор компаний төлөөллүүд аяллын туршид орон нутгийнхантай санал бодлоо солилцож, зөвлөгөө өгч явсан бөгөөд танилцах аяллын төгсгөлд Ховд хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдтэй танилцахын дашрамд анхлан зохиогдож буй Тарвасны баяраар зочилж Хар ус нуурын хөвөөн дэх “Элсэн шанаа” жуулчны баазад аяллын үр дүнг дүгнэж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр оролцогсодын хэлж байсанчилан “ухдаг биш ургуулдаг салбар”-аа дэмжиж хөгжүүлэх, аялал жуулчлалын мэдээлэл, харилцааг улам боловсронгуй, шуурхай болгох, урьд нь бусад орон нутаг, аялал жуулчлалын бүсүүдэд гарч байсан алдаануудаас суралцаж, давтагдахаас сэргийлэх зэрэгт онцгой анхаарах шаардлагатай юм гэдэг нь санал нэгдэж байлаа.

Мөн хэлэлцүүлгийн үеэр тур оператор компануудын удирдлага болон төлөөллүүд хэлэхдээ цаашид аялал жуулчиллыг хөгжүүлэхдээ байгаль экологийн бодлогоо давхар бодолцох, аяллын маршрутууд болон томоохон эвент бүтээгдэхүүнүүдийн хугацаа, байршлыг тогтвортой байлгах, аялал жуулчиллын бүтээгдэхүүний ханшийн өөрчлөлтийг багасгах, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний соёл, жуулчдын ая тухыг хангах боломжийг нэмэгдүүлж, стандарт руу дөхөлцсөн үйлчилгээг жуулчидад санал болгох, жуулчны баазууд ариун цэврийн байгууламжийг боловсон байдлаар шийдэх нь чухал байгааг голчлон анхааруулж байв.

Аялал жуулчлалыг хөгжүүлснээр нутгийн иргэдэд нэмэлт орлого оруулах, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байхад нэмэр болох, улмаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөөтэй юм гэдгийг  Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөллүүд мөн онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж