"Албан хаагчид цахимаар ажиллавал цалинг хэвийн олгоно" | News.MN

"Албан хаагчид цахимаар ажиллавал цалинг хэвийн олгоно"

"Албан хаагчид цахимаар ажиллавал цалинг хэвийн олгоно"

"Албан хаагчид цахимаар ажиллавал цалинг хэвийн олгоно"

УОК-ын Нэгдсэн шуурхай штаб бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуухаар болсон. Энэ талаар нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа.


-Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллах шийдвэр хэзээнээс хэрэгжих вэ?

-УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас Covid-19 халдварын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний цаг үеийн мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж буй. Энэ хүрээнд өчигдөр бага насны хүүхэдтэй эцэг эх, төрийн албан хаагчдыг зайнаас ажиллуулах зөвлөмжийг нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд тогтмол өгч байгаа. Бага насны хүүхэдтэй албан хаагч ажлын  ачааллаас шалтгаалан зайнаас ажиллах боломжтой гэх чиглэлийг өгсөн. Албан ёсоор шийдвэрлэж хэрэгжээгүй.

-Та бүхний тооцооллоор хэчнээн төрийн албан хаагч зайнаас ажиллах вэ?

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага гэж тооцвол тодорхой тоо гарна. Аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага гэвэл мэдээж их.

-Хэрэв эцэг эх нь хоёулаа төрийн албан хаагч бол ямар зохицуулалтаар ажиллах вэ. Зайнаас ажиллах уу аль эсвэл бага цагаар ээлжилж ажиллах уу?

-Цар тахал удаан хугацаанд үргэлжилж байна. Иймд төрийн албан хаагчдад хүүхдээ асран хамгаалах боломж, нөхцөлөөр хангах чиглэлээр албан байгууллагуудад чиглэл өгсөн. Үүнийг тухайн албан байгууллага удирдлагын түвшинд шийдвэрлэж зохицуулалт хийнэ. Тэгэхээр гэр бүлээрээ зайнаас ажиллах боломжтой. Зайлшгүй ирж ажиллах ёстой бол бага цагаар ажиллаж болно. Энэ бол тухайн байгууллагын л зохицуулалтын асуудал. Ер нь бол зайлшгүй биеэр ажиллана гэсэн хатуу ойлголт байхгүй.

-Цахимаар болон бага цагаар ажилласан тохиолдолд цалинг бүтэн олгох уу?

-Албан байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бол цалинг нь бүтэн олгоно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тусгай горимоор албан байгууллагууд ажиллаж байгаа учраас уртасгасан болон богино цагийн хуваарийн аль аль зохицуулалтыг хийж болно. Ер нь уян хатан бодлого баримтална гэсэн үг. Тиймээс цалин мөнгө олгогддогоороо олгоно.

-УОК-ын Нэгдсэн шуурхай штаб хувийн хэвшлийнхэнд зориулж зөвлөмж, шийдвэр гаргах уу?

-Бид судалж байна. Тодорхой хэмжээнд нөхцөл байдалд нь тохируулан зөвлөмж гаргах болов уу. Өмнө нь 2020 оны арванхоёрдугаар сард цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зөвлөмж гаргаж байсан. Үүнийг өнөөдөр цаг үеийн байдалтай нь уялдуулан шинэчлэх шаардлагатай байгаа.

-Илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр мэдээлсэн шүү дээ. Тэгэхээр бага насны хүүхэдтэй ажилтнуудыг гэрээс нь ажиллуулах тухай тодорхой заавар зөвлөмж өгнө гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-14 203.91.115.51

hezee ch heregjihgui l dee. haramsaltai ni. haa saigui l baga nasni huuhedtei eejuud ajillaj l bna

Avatar

Батхуяг 2021-10-14 202.126.89.244

Яг хэзээнээс хэрэгжих нь чухал бна шдээ. Хэзээ нь мэдэгдэхгүй ийм мэдээлэл бол нэг их чухал биш бнаө

Avatar

Мандал 2021-10-14 202.126.88.225

Вакцинд хамрагдаагүй бага насны хүүхэдтэй эцэг эхийг цахимаар ажиллуулаач, бүх орон нутагт өвчин хэрээс хэтэрлээ.

Avatar

Зочин 2021-10-14 185.220.101.34

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

ЯАНАА МАНАЙ МОНГОЛ БҮТКҮҮЭЭ ТЭ БҮТКҮҮ ‼️🙏🙏🙏 2021-10-14 202.126.88.201

ЭРЭЭН Монголтой ХИЛЭЭ ХААЧИХЛАА, СОЛОНГОС МОНГОЛТОЙ ХИЛЭЭ ХААВ… ‼️УЧИР НЬ МОНГОЛ ОРОН ДОТООД ХИАРААД , ТӨР ЗАСАГ НЬ АРД ОЛОН НЬ АСУУДЛАА ДЙИЛЭХЭЭСЭЭ ӨНГӨРСӨН ТУЛ…‼️ АРД ОЛОН НЬ ДОР БҮРНЭЭ Ч ХИЧЭЭЧИХГҮЙ ХИРНЭЭ ТӨР ЗАСАГ, БУСДЫГ БУРУУТГАСАН ШИГЭЭ, ХЭЭВНЭГ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНИС, ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЯРЬЖ ЗӨНГӨРТСӨӨР…….

Avatar

Зочин 2021-10-14 64.119.22.168

Nhfcvgddhvrctucdhcyffdcohxthxsvbxncegxxncvhhcbuhdifx bdtbdju

Avatar

иргэн 2021-10-14 202.131.226.86

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАА САЙН ХЭЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ.. ХҮҮХЭД ХАРДАГ ХӨГШИД НЬ ТУЙЛДАЖ УНАХ НЬ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж