"Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцдоггүй" | News.MN

"Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцдоггүй"

"Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцдоггүй"

"Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцдоггүй"

Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа зөрчигдөж байгаа талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид өнөөдөр /2021.10.14/ хэвлэлийн бага хурал хийлээ.


ӨМГӨӨЛӨГЧ Ч.ӨНӨРЖАРГАЛ:

-Аливаа төрийн албан хаагчийг эсэргүүцсэн тохиолдолд тухайн хүнд хариуцлага тооцох механизмтай. Гэтэл өнөөдөр өмгөөллийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд хариуцлага тооцох хууль эрх зүйн механизм дутмаг байна. Өмгөөлөгчийн биед халдаж, тагнах, өмгөөлсөнтэй нь холбоотой эрүүгийн гэмт хэрэг үүсгэн шалгах тохиолдол их гарч байгаа. Мөн хэрэг үүсгэн шалгаад шүүх дээр цагаатсан тохиолдол олон бий.

Цар тахалтай тэмцэх хууль гарснаас хойш мөрдөн шалгах 461 дүгээр ангид хоригдож буй иргэд өмгөөллийн үйлчилгээ авч чадахгүй байна. Өмнө нь үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзаж нүүр тулан ярилцдаг байсан. Одоо шилэн хаалтын хоёр талаас утсаар ярьдаг. Түүнчлэн байцаалтын үед мөрдөгч үйлчлүүлэгчтэй зэрэгцэн сууж байна. Иймд өмгөөлөгч шилэн хаалтын цаана мөрдөгч үйлчлүүлэгчтэй юу ярьж байгааг мэдэх боломжгүй байгаа юм. Сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа эсэхийг нь мэдэхгүй учраас өмгөөлж чадахгүй нөхцөлд хүрээд байна" хэмээлээ.

ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА: 

-Өмгөөлөгч нь иргэний үндсэн эрхэд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Өмгөөлөгч хүн ажлаа хийж чадахгүй бол иргэд хохирно. Ажлаа хийж байгаад ялтан болоод байвал өмгөөлөгчгүй болно шүү дээ. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн оролцоо байдаггүй. Энэ нь маш буруу тогтолцоо юм. Монголд прокурор бүхнийг шийддэг. Тиймээс өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах эрхгүй. Прокурорт гомдол, хүсэлт гаргах эрхтэй байдаг. Олон улсын жишгээр өмгөөлөгч хэрэгтэй бүрэн танилцаж прокурортой шүүх дээр мэтгэлцэх ёстой. Шүүх дээр яллах, цагаатгах тал дээр энэ тэнцүү мэтгэлцэх ёстой хоёр тал юм” гэлээ.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чинбаа 2021-10-14 66.181.161.87

Маш чухал асуудал хөндөж. Хэрэгт Өмгөөлөгчийн цуглуулсан цагаатгах баримтыг шүүх нотлох баримтын түвшинд авч үзэх, Прокурор өмгөөлөгчийн шаардлагатай ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлтийг заавал хангах гээд процессын хуульд өөрчлөлт оруулах санал өмнө нь олон удаа тавьж байсан ч дандаа л үүнийг орхигдуулж ирсэн.

Avatar

Өмгөөлөгч 2021-10-14 192.82.86.241

ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА: Өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах эрхгүй.Түүнийг мэддэг юм бол яах гэж хүнээс мөнгө авч сэтгэл санаагаар нь тоглодог юм. Үүүнд ял өгөх хэрэгтэй

Avatar

Өмгөөлөгч 2021-10-14 192.82.86.241

ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА: Өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах эрхгүй.Түүнийг мэддэг юм бол яах гэж хүнээс мөнгө авч сэтгэл санаагаар нь тоглодог юм. Эрүүгийн хуульд өмгөөлөгчийн эрхийг хангаж өгөх ёстой. Хүнд секунд бүр хэцүү шүү. Та нар 24 цаг байж үзсэнүү? ШИИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж