Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгээс чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгээс чөлөөлөв

Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгээс чөлөөлөв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр/2021.10.14/ мэдээлэл хийж, нэр бүхий хүмүүсээ намаас хөөж байгаагаа зарлав. Тодруулбал, Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн, намын бодлого шийдвэрийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг дуулгав. УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ "Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд бид дүрэм, хуулийн дагуу Ц.Тувааныг намын бүлгээс хасна. Цаашид Ардчилсан намын бүлгийн хуралд оролцохгүй. Мөн бие даан нэр дэвшсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бүлгийн үйл ажиллагаанаас хассан. Тэд бүлгийн хуралд оролцох боломжгүй болсон" гэлээ.

 Энэ талаар тус намын дарга М.Тулгат "Үндсэн дүрмийн хорооны хурлаар намын гишүүдээс ирсэн гомдлын дагуу Ц.Тувааны асуудлыг авч хэлэлцсэн. Намын дүрмийн дагуу Ц.Тувааныг намаас хасах шийдвэр гаргасан. Сая л бид энэ талаарх шийдвэрээ танилцуулсан" гэв.  УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг намаас хасах хурал наймдугаар сарын 30-нд болсон байна.

Нөхөн сонгуулийн дараа АН-ыг авахаар Н.Алтанхуяг, Х.Баттулга нар үгсэн хуйвалдаж, хор найруулж эхэлжээ. Улмаар УИХ дахь намын бүлгийн даргаас Д.Ганбатыг авч хаян түүний оронд Ц.Тувааныг томилуулах хор найруулж буй талаарх мэдээлэл цацагдсан бий.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж