Фүмио Кишидагийн Японд шинэ капитализм байгуулах амлалт

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Фүмио Кишидагийн Японд шинэ капитализм байгуулах амлалт

Фүмио Кишидагийн Японд шинэ капитализм байгуулах амлалт

Японы 100 дахь Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа үг хэлэхдээ Фүмио Кишида хөрөнгийг тэгш хуваарилах, тэгш бус байдлыг багасгах кампанит ажлыг хоёр дахин идэхжүүлнэ гэдгээ амлалаа. Тэрбээр “Хэрвээ хурдан явахыг хүсвэл ганцаараа явсан нь дээр. Хэрвээ хол явахыг хүсвэл хамтдаа явсан нь дээр” гэж эш татан хэлжээ.

Гэхдээ гадаад хэргийн сайд асан түүний амласан Японы шинэ капитализмыг биелүүлэхийн тулд Токиогийн чинээлэг хөрөнгө оруулагчдын татвар нэмэгдэж, зах зээл сулрах эрсдэлтэй юм. Өдгөө 64 настай Фүмио Кишида өнгөрсөн сард Ёшихидэ Сүгаг суудлаасаа бууснаас хойш Либерал ардчилсан намын удирдагчаар сонгогдсон билээ.

Харин одоо түүний амлаж буй шинэ капитализм гэж чухам юу болох, бүтэх эсэх талаар иргэд талцан мэтгэлцэх болжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар бол Кишидагийн энэ төлөвлөгөө нь Японыг хамгийн удаан удирдсан Ерөнхий сайд асан Абе Шинзогийн болон намын өрсөлдөгч Таро Кондогийн үзэл баримтлалын эсрэг нь юм.

Японы Темпл их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн захирал Жеффри Кингстон “Кишида Либерал ардчилсан намыг шинээр зохион байгуулж, хөрөнгийг тэгш хуваарилахаар оролдож байна. Абэгийн хэрэгжүүлж байсан бодлого ерөнхийдөө чинээлэг хүмүүст маш ээлтэй байсан юм .

ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААРХ КИШИДАГИЙН БОДЛОГО

Абэгийн хөнгөлөлт, санхүүгийн идэвхжилтээс бүрдсэн бодлого дефляцийг зохицуулж, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байснаараа давуу талтай байв. Гэвч цар тахлаас болж хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрхэлж байсан ажлууд хямралд орсон юм. Түүнчлэн тус бодлогын бүтцийн өөрчлөлт, инновацийг нэмэх хангалттай өсөлт бүтээх туйлын зорилго биелсэнгүй. Өдгөө Японд цалингийн хэмжээ зогсонги хэвээр байна.

Гэхдээ энэ асуудал зөвхөн Абэгийн асуудал байсангүй. Түүнээс өмнө ч Койзүмигийн үед 2001 онд дундаж давхаргынхны алдагдсан арван жилийг дуусгах зорилготой зардал хэмнэх ажил эхэлсэн билээ. Гэвч тус ажлын үр ашиг иргэдэд жигд бус нөлөөлсөн юм.

Түүнээс хойш дээрх бодлогыг үргэлжлүүлсэн Абэгийн захиргаа улс төрийн хүрээнд багагүй шүүмжлүүлдэг байсан ч түүнээс илүү шийдэл санал болгох хүн цөөн байлаа. Харин Кишида өдгөө иргэдийн орлогыг хоёр дахин нэмэх төлөвлөгөө танилцуулан зарим иргэдэд хонгилын үзүүрт гэрэл тусгажээ. Түүнийхээр бол 1960-аад рны Ерөнхий сайд Хяато Икедагийн ижил нэрт санаачилга Японы экспортыг эрс сайжруулж, хамгийн эмзэг давхаргын хүмүүсийн нийгмийн хамгааллын сүлжээг өргөжүүлж байсан юм.

Гэвч Кишидагийн хүлээж авсан Японы байдал тийм ч таатай байсангүй. Эрсдэлээс үл хамааран олимпnaн наадмыг зохион байгуулж, удаан үргэлжилж буй вакцинжуулах ажил 60 хувьтай явж байна. Түүний хэлж байгаагаар жилийн эцэс гэхэд Японы зарлага хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэж, үүний ачаа нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусах бололтой.

ЯПОНЫ ХӨРӨНГИЙГ ДАХИН ХУВААРИЛАХ НЬ

Шинэ Ерөнхий сайдын одоо бодож буй гол асуудал бол чинээлэг хүмүүст хэт их хүндрэл учруулахгүйгээр хөрөнгийг хэрхэн дахин хуваарилах явдал юм. Япон улсын өрийн ДНБ-д эзлэх хувь нь 256-д хүрсэн нь АНУ-ынхаас хоёр дахин өндөр байна. Тиймээс Кишидад дахин зээл авах боломж тун хомс үлджээ.

Хувьцаа болон ногдол ашгийн орлогоос тогтмол 20 хувийн татвар авдаг явдал нь түүнийхээр бол тэгш бус байдал үүсгэх хамгийн том шалтгаануудын нэг аж. Тиймээс Кишида нөхөн төлбөр авах шаардлагатай гэж үзсэн ч орлогын албан татвар аль хэдийн 55 хувьд хүрсэн нь асуудал болж байна. Мөн тэрбээр ажилчдынхаа цаlинг тогтмол нэмдэг компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлсэн нь Абэгийн үед төдийлөн сайн хэрэгжээгүй арга юм.

Харин экспортын хувьд Кишида Японы хамгийн том худалдааны түнш Хятадад хатуу байр суурьтай хандах бодолтой байна. Тэрбээр хүний эрхийн тусгай алба байгуулахаар төлөвлөж байгаа нь Хятадын эсрэг хатуу байр суурь харуулж, цаашлаад хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй. Улмаар Хятадад үйл ажиллагаа явуулж буй япон пүүсүүдийн хувьд байдал маш эгзэгтэй болж байна.

Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж