Эрээн, Замын-Үүдийн боомтыг түр хаалаа | News.MN

Эрээн, Замын-Үүдийн боомтыг түр хаалаа

Эрээн, Замын-Үүдийн боомтыг түр хаалаа

Эрээн, Замын-Үүдийн боомтыг түр хаалаа

Covid-19-ийн халдварын улмаас Хятадын зүгээс Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хааж, хөл хорио тогтоожээ. Хөл хориог хэд хоног үргэлжүүлэх нь тодорхойгүй, эх сурвалжийн мэдээллээр Эрээнд  өчигдөр цар тахлын нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, ӨМӨЗО-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр Эрээн хотод Сovid-19-ийн халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдсэн тул ийм арга хэмжээ авчээ. Тус иргэн нь Эрээний “Хуй Тун” гэдэг Монголоос ачаа бараа оруулж ирдэг хаалттай хяналтын бүсийн ажилтан юм байна.  Халдварын тохиолдол бүртгэгдсэн тул Эрээн хотын бүх иргэнээс шинжилгээ авсны дараа хэд хоног хил хаах эсэх нь тодорхой болох гэнэ.

Өнгөрсөн хавар цар тахлаас болж Гашуунсухайт, Замын-Үүдийн боомтууд мөн л түр хугацаагаар хаагдаж байсан юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч Мягмар гаригт БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай  цахимаар уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудал, нүүрсний экспорт, хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцсон. Уулзалтаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад буй Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр болсон байна.

Б.БАТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-14 66.181.187.221

Ийм далайцтай, шийдэмгий арга хэмжээ авч байж л амжилтанд хүрнэ л дээ!! Хүний эрх энтр гэж гуцалдаад байвал юу ч бүтэхгүй!! Австрали 4 сар хорьсон хоригоо өчигдөр л сулрууллаа гэсэн! Австрали цагдаа нар цуглаан хийх гэсэн хүмүүсийг зүгээр л шууд зодоод буудаж хөөгөөд тараачихаж байх шив лээ!! Том том морьтой цагдаа нар тал талаас нь дайрч ороод бужигнуулаад тараагаад хөөчихөж бн лээ!! Манайх шиг эрхлүүлээд байхгүй юм билээ!!

Avatar

Зочин 2021-10-14 59.153.113.11

Популист ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод өнөөгийн гол сэдэв болж попууд түүнийг шүүрэн авч нэр төрөө гаргах боломж болгон ашиглаж байна.Мод тарих нь шаардлагатай зөв үйл хэрэг мөн боловч өөрсдийн хир хэмжээнд тохируулан мод тарихын хажуугаар гадаад улсууд ялангуяа 2 хөрштэйгээ харилцах харилцааны механизмаа оновчтой болгож эдийн засгаа аврах зэрэг олон чухал асуудлууддаа анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Avatar

Шударга иргэн 2021-10-14 66.181.160.27

Энэ Хүрэл?үх, Оюун?үх, Амар?үх нарыг дүүжилсэнч багадхаар болж байна даа. Ард түмний үхэл зовлогоор нэг туйлж жаргаж байна даа. Ойрдоо хуучнаар 805-ын цэргийн анги дотор тусгайгыхны бамбай хаа лттай бослогыг дарах бэлтгэл хийгээд са лхаа байлаа. Янз нь новшнууд жирийн ард эсрэг жирийн ардын хүүхдийг явуулж буудаж а лхаар бэлдэж байх шиг байна даа.

Avatar

Зочин 2021-10-14 66.181.161.109

Хятадын эдийн засаг яагаад ийм хурдан сэргээд байна гэхээр нэг талаас вакцинжуулалт хийсэн, нөгөө талаас халдвар хамгааллыг маш сайн үр дүнтэй баримталсаар байгаа юм. Нэг л ковидын тохиолдол гарахад шууд барьж авч эмчлээд, халдварласан бүх хүмүүсийг тусгаарлаад, асар хурдан хугацаанд халдваргүй ногоон бүс болгоод эргээд бүх юмаа нээж байна. 1.4 тэрбум хүнтэй улс ингэж чадаж байна гээд бод доо. Гэтэл Монгол яаж байна? Урагшгүй хэдэн улс төрчдийн шоглоом болж дууслаа.

Avatar

КОВИДОО ДАРАХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ЭНЭ ХҮМҮҮСТ ОЙЛГУУЛЖ ӨГӨӨЧ 2021-10-14 122.201.22.183

Цар тахалаа хянаж байж дараа ЭЗ ярьдагийг ер ойхгүй байсаар байгаад 2ланг нь дуусгалаа даа, Хятадуудаас сураачээ, Хятадууд Ковидоо эхлээд хянаж сурж байна, дараа нь ЭЗ нь маш хурдтай сайн сэргэж байна.

Avatar

Зочин 2021-10-14 66.181.161.109

Оюун-Эрдэнэ ийм юм ойлгохгүй байсаар огцорно. Ийм юмыг ойлгохгүй гэдгээ баталчихсан илжиг байгаа юм.

Avatar

Зочин 2021-10-14 202.126.88.151

Odoo ogtsoroo Oyun-Erdeneee !!!!! Zailj uz

Avatar

Зочин 2021-10-14 103.26.194.224

Өчигдөр л Хятадын Ерөнхий сайдтай тохирлоо гээд байсан биздээ. Популизмын ЗГ.

Avatar

зочин 2021-10-14 139.5.219.227

цар тахлын аюул ихдээд байгааг ойлгох ухаан хайрла

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж