УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2018 оноос хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг таван жилээр нөхөн бодуулах хуулийн төсөл өргөн барьсан талаар өнөөдөр /2021.10.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн дунджаар тогтоосон Олон улсын вальютын сангийн шийдвэрийн дагуу 2018 оноос хэрэгжиж буй хуулийг буцааж, таван жил болгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг өнөөдрийг болтол УИХ-аар хэлэлцээгүй байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой улс төрийн олон асуудал байсан учраас хойшлогдсон. Одоо намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ өчигдөр дахин энэ хуультай холбоотойгоор бас нэг хуулийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг буцааж, таван жилээр тооцож нөхөн олгох хуулийн төслийг өргөн барьсан.
Ингэснээр 2018 онд ОУВС-гийн шахалтаар иргэдийн шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаах зорилготой. Энэ хуулийг өргөн барьснаар дунджаар 500 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 100 мянган төгрөгийг нэмж тооцох боломж бүрдэнэ. Өнөөдөр Монгол Улсын төсөв хэлэлцэж байна. Өнгөрсөн жил 14.6 их наядаар улсын төсөв батлагдаж байсан бол өнөөдөр 18.2 болж орж ирж 5.8 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдсэн. Гэхдээ энэ төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Өөр бусад албан тушаалтнуудын зардал их нэмэгдэж байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тэтгэврээ шударгаар бодуулж чадаагүй иргэдийн тэтгэврийг дахин бодох хуулийг өргөн барьж байна. Энэ хоёр хуулийг арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудалд батлуулахын төлөө ажиллана. Эхний ээлжинд хуульд зөрүүг нөхөн төлүүлнэ гэж орж буй. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас дэмжээгүй. Харин МАН-ын бүлэг тэтгэврээ нөхөн төлүүлэхгүйгээр шинээр бодуулахдаа таван жилээр бодуулж, цаашдаа 100 мянган төгрөгөөр нэмэх боломжтой гэдэг саналыг хэлсэн.
ЗОЧИН 2021-10-14 119.40.98.177
ЭНЭ АСУУДЛЫГ БОЛ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ ЯАХААРАА Ч 7 ЖИЛ БОЛГОСОН ЮМ АХМАДУУДАД ЖААХАН ХҮДЭТГЭЛТЭЙ ХАНДААЧЭЭ,,,,,,,,,, ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ҮТЭР ТҮРГЭН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭМЖИЖ БАЙНА
Зочин 2021-10-14 139.5.216.133
7 жил дээрэм болсон… Бүх настайчууд төрийн ордон луу МИ- овогт руу дайрсан шиг орж чадна шүү… 5 жилээ болгохыг шаардаж байна
Иргэн 2021-10-14 202.179.15.130
Зөв хууль дэмжиж байна. 7 болон түүнээс олон жилээр тооцож болно. Гэхдээ мөрдөх нь 7 болон түүнээс дээш жилийн дараагаас байхаар зохицуулж батлах хэрэгтэй. Гэнэт гэнэт гаж хууль батлаж ард иргэдээ хохироохоо боль.
- 2021-10-14 216.38.195.77
batalgaat
Зочин 2021-10-14 216.38.195.77
de@@
Зочин 2021-10-14 139.5.216.119
Тэтгэвэрийн насыг 50,50 гээ байгаа хүмүүс ажил рийх дургүы зүгээр уалин авах санаатаы.Дэлхийд ьийм юи байхгүй.Даатгалын саэнд тодорхой мөнгөн хжримтлал үүсгэж тэр мөнгө нь бүрдхээр нас харгалзахшүй гхрч болдог АНУ-н системтйг хэрэглье.
Зочин 2021-10-14 119.40.98.177
МАНгар минь ажил хийх дургүйдээ биш, насны танагтайд аж ахуйгаа цэгцлэ?, залуус та нарт төрд ажиллах боломж олгое, гэж л байгаа ём
зочин 2021-10-14 59.153.114.167
Зөв хууль санаачилжээ,баярлалаа.Гадны янз бүрийн хоригоос болж ахмадуудаа хохироож болохгүй.Цаашид тэтгэврийн тогтолцоог олон тулгуурт эх үүсвэртэй болгохын тулд өнөөгийн залуусын төлсөн шимтгэлийг тусад нь сан үүсгэх,өмнөх хэрэглэсэнээ төр татвараасаа нөхөж хийх,үгүй болгосноо эздээс нь яаралтай гаргуулж авах дээрээ анхаарвал зөв гольдролдоо орох болно.
Зочин 2021-10-14 198.16.70.29
улсад тасралтгүй ажилласан хүний өндөр насны тэтгэвэр,
нөхөн олговороор олгогдсон жил, сайн дураар өндөр даатгуулсан иргэдэд хуулиараа зааглаж, тэтгэвэр тогтоох хэрэгтэй.
нэг хэсэг нь улсад тасралтгүй ажиллаад, нөгөө хэсэг нь сайн дураар өндөр даатгуулаад, нөхөн олговрын 10 хэдэн жилээ нэмүүлээд тэтгэвэр тогтоолгох нь шударга биш байна
Zochin 2021-10-14 202.21.108.130
Estoi zuv asuudal yaridag gishuudbas bdag yum bna bayarlalaa
Би 2021-10-14 103.14.39.22
Хуримталагдсан мөнгөн дүн нь тодорхой байхад.соц-н үеийн аргачлалаар бодохоо больмоор юм
Зочин 2021-10-14 139.5.219.29
АХмадуудаа ТАЛБАЙ дээр гарцгаая , дүлий засагаас учрыг олж өгхийг шаардая
zochin 2021-10-14 202.9.41.3
ND iinhaan 5.7 jilees chin emne 33 jil ajilllaad hamgiin baga 45% iar boduulsan ahmaduud mash iheer hohirch bn.4 huuhed gargasniha tulee 50tai huugdej garaad 45han% avaad.ajil hiigeegui shahuu suuliin 5 jil shimtgel tuleed 75% boddog togtoltsoog eerchlej 30 aas deesh tasraltgui ajillasan hund 75% bolgoj zuruug tootsoj egeech.Naad 5.7 jileer boduulsan hun tseehen bga.Sayhan ehelj bsan.
Зочин 2021-10-14 202.55.188.40
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО ҮНДСЭЭРЭЭ БУРУУ энэ чин зөвхөн төрийн албан хаагчдын эрх ашгийн хамгаалсан тогтолцоо.Цөөнхийг авч олонхийг хөсөр хаясан далд боолчлолын бодлого.Төрийн луйвар.Энэ хуулиар нэг нь ноён,нөгөө нь боол л байна,ахмад настан гэсэн агуулга байхгүй .
зочин 2021-10-14 192.82.65.72
Тэтгэвэрийг 5 жилийн цалингийн дунджаас тооцож тогтоох нь зөв зүйтэй юм. Насаараа улсад зүтгэчихээд амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж ДӨНГӨХГҮЙ тэтгэвэр ТОГТООЖ БУЙ – гаас ахмадууд ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСНЫ МАРГААШНААС – ШУУД " НИЙГМИЙН ЭМЗЭГ ДАВХАРГА" – РУУ ГУЛСАН ОРЖ БАЙГААГААС АЖЛАА ХИЙСЭЭР байдаг. Учир иймээс ЗАЛУУЧУУДАД АЖЛЫН БАЙР ОЛДОХГҮЙ БАЙСААР БАЙДАГ НЬ НЭГЭНТ ГАШУУН ҮНЭН.
Зочин 2021-10-14 66.181.170.229
7 жилээр боддог бол гадны шахалтаар хийсэн маш буруу аргачлал байсан_ Яаж ч бодсон буцааж хуучин 5 даа эргэж очих нь зөв. Бас тэтгэврийн насыг эм50, эр 55 болгоод нэг удаа "Тэтгэврийн өршөөлийн хууль" гаргаад яг ойрын хугацаанд төлөх эсвэл тэтгэвэр авах хүсүүсээ цэгцлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал тэтгэврийн насны хүмүүс ирэх жилүүдэд их цомхон болно.
Зочин 2021-10-14 202.21.108.135
Хаа байнаа тэр тэгш эрх гэдэг чинь нэг хэсэг нь 7 жилийн дундажаар тэтгэвэрээ бодуулж хохирч үлдэх нь шудрага ёс уу . Яг ингэж хохирч байгаа маш олон хүн байгаа шүү Нөхөж олгохгүй гэж МАН-ы гишүүд ярьж байгаа сурагтай гэсэн
Зочин 2021-10-14 5.199.143.202
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
Зочин 2021-10-14 203.91.115.54
2018 onoos hoish garsan hvmvvs 7 jiliin dundajaar tetgeweree togoolgoson ni baga bgaa. 5 jiliin dundajaar bodwol tetgewer osno shv de.
Зочин 2021-10-14 103.212.118.145
Ер нь энэ "тэтгэвэр"гэдэг асуудлаар улсдаа олон жил ажилласан ахмадууд үндсэндээ хохирогч болж үлдлээ.Насаараа шахуу/30-45жил/ улсдаа хүч хөдөлмөрөө залуу насаа зориулж хичнээн жил тасралтгүй татварын орлогыг бүрдүүлснийг улс нэг эргэн харах ёстой.Тэтгэврийн "бодолт" хүртэл тэр ажилласан хүмүүсийг гомдоож ядуусын эгнээрүү шилжүүлж байгааг одоо даруйхан засах цаг нь болсон.Ажил хийгээгүй хичнээн олон хүн сүүлийн таван жилээр бодуулж гарсныг мөн одоо тооцож гаргах!Улс төр хийхгүйгээр 7 жил болго.
Зочин 2021-10-14 66.181.188.137
Чинзориг гэж эргүүгийн хийсэн булхайг засах нь зөв
Зочин 2021-10-14 192.82.73.105
Баян чинээлэг зарим нөхөд 5 жилийн дотор нийгмийн даатгал ахиу мөнгө төлж, тэтгэвэрээ маш өндөр тогтоолгож ,улмаартэтгэвэрийн санг улам хүндрүүлж байгаа. Гэтэл ихэнх хүмүүс ийм боломжгүй, татвар бага төлж өчүүхэн тэтгэвэрээр ядуу амьдарч байна.Бүр нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй ядуу хүмүүс ч хүмүүс ч олон байна.Гэтэл АН-ын Пүрэвдорж мэтийн нөхөд улам дэвэргэх санаатай бололтой.Эдийн засаг хүнд ковидын аюул хэвээр байхад энэ зөв санаа мөн үү.
Зочин 2021-10-14 202.9.46.28
5 жилээт тооцож бодох нь зөв шийдвэр бас тэтгэвэр тогтоолгох насыг эмэгтэй 50 эрэгтэй 55 болгох зөв гэж бодож байна Монгол хүмүүсийн наслалт бага болон насаараа төлсөн татвараа авч чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзэх тохиолдол их байна тэтгэвэр өвлүүлэн гэдэг тийм сайн санал биш яагаад вэ гэвэл зарим залуучууд ажил хийхгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй болно бараг тэтгэврийн хэн хурдан үхээсэй гэсэн байдалтай болбол яах вэ
Зочин 2021-10-14 192.82.73.105
Эдийн засаг хүнд ковидын аюул арилаагүй байна.АН-ын хулгайчууд нийгмийн сэтгэл зүйгээр бүү тогол.
Зочин 2021-10-14 192.82.73.105
Нийгэмд хайртай хүн болох гэж, улс төрийн хонжоо хайж, нийгмийн халамж нэмэхийг шаардаж хашгичсаар байгаад эдийн засгаа унагаж, ард олноо ядууруулж, эх орноо сүйрсэн улс дэлхийд олон бий шүү. Үүнд туйлын анхааралтай хандах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр хандаж,үл бүтэх хүмүүст луйвар хийх боломж өгч хэрхэвч болохгүй.
Зочин 2021-10-14 192.82.73.105
Эдийн засаг хүнд ковидын аюул арилаагүй байна.АН-ын үл бүтэх нөхөд нийгмийн сэтгэл зүйгээр бүү тогол.Сүүлийн үед, 5 жил даатгалд ахиу мөнгө тушааж,тэтгэвэрээ хэт өндөр тогтоолгон, тэтгэвэрийн санг хүндрүүлж үндсэндээ залилан хийгээд байгаа юм биш үү. Гэтэл бусад ихэнх хүмүүс ийм боломж байхгүй,даатгалд татвар бага төлж ,өчүүхэн тэтгэвэрээр ядуу амьдарч байна. Үүнийг АН-ынхан ,тухайлбал Пүрэвдорж үүнийг улам дэвэргэж, ядуу олонхыг хорлох хохироох санаа агуулаад байгаа юм биш үү.
Уншигч 2021-10-14 64.119.25.114
30,40жил татвар төлсөн хүмүүс мөнгөө авалгүй яадын.төсөв нэмэгдээд байхад
ЗОЧИН 2021-10-14 59.153.87.180
5 н жилээр бодох нь зөв шүүдээ Пүрэвдорж гишүүндээ баярллаа ажил хэрэг болгоорой амжилт
Осор 2021-10-14 202.126.89.247
5 жил нь дээр гишүүнийг дэмжиж бна
Зочин 2021-10-14 66.181.191.165
5 ЖИЛ НЬ ЗӨВ. 7 ЖИЛ БАЙЛГАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ДУНДАЖ ЦАЛИНГИЙН 75 ХУВИАР ТОГТОО
инженер 2021-10-14 66.181.189.208
НДЕГ иргэдийг санаатайгаар хууран мэхэлж тэтгэврийг яаж өгөхгүй байхав, яаж иргэдийг шулхав гэж хууран мэхлэх дээрмийн ажиллагаа явуулж байна.
зочин 2021-10-14 43.228.130.66
улс эх орныхоо хөгжилд өөрийн бүх хүчээ дайлчлан ажиллаж байгаа, улсын төсвийг бүрдүүлэгч иргэдээ шударгаар үнэлэх хэрэгтэй. Гишүүний санаачлагыг 100% дэмжиж байна. амжилт хүсье. Бид ардчилсан, шударга нийгэмд амьдарч байгаа биздээ.
Зочин 2021-10-14 192.82.88.11
Дараалсан 10 жилээр тэтгэвэр тооцох, юун 5 жил вэ? ажил хийж татвар төлж байж тэтгэвэр авна шүү дээ. Харин насыг 5 жилээр доош татаж тэтгэвэр тогтоох хэрэгтэй
Зочин 2021-10-14 202.55.191.194
чи битгий эргүүт.
нн 2021-10-14 202.131.239.170
Маш зөв, МАН дандаа ард яаж шулахав гэж л боддог буцаагаад 5 жил болгох нь зөв шүү
Зочин 2021-10-14 192.82.73.105
Ковидын аюулаас болж , эдийн засаг хүнд байхад халамж нэмэх гэж зүтгэх нь буруу. Эдийн засгыг бүр хүндрүүлж,иргэдийн дургүйцэл өдөөж,нийгмийг хорлох, сөрөг хүчний оролдлогын нэг хэсэг л байна…Тэтгэвэрийн фонд, хэрэгцээ шаардлага хангахгүй,,төсвөөс байнга хумсалдаг гээ биз дээ. Эдийн засгийн байдал сайжрах хүртэл 7 жилээр байх нь зүйтэй Харин бага тэтгэвэр авагсадын тэтгэвэрийг л нэмэх асуудлыг онцгой анхаар.Пүрэвдорж иргэдэд хайр зарлаж жүжиглэх хэрэггүй.
Зочин 2021-10-14 202.21.108.135
х** чи
ахмад настан 2021-10-14 64.119.22.181
УИХ-д ард түмнийхээ төлөө дуугардаг нэг ч гэсэн гишүүн байдагт талархаж байна, Пүрэвдорж гишүүн ээ, цаашид эх оронч ийм санаачлага улам олныг гаргааарай гэж захья.
Зочин 2021-10-14 192.82.73.105
Пүрэвдорж ард түмний төлөө тэмцэгч биш, тэмцэгч болж жүжиглэгч хууран мэхлэгч.Эдний хамгийн гол зорилго нь Улс орны дотоод байдал,,эдийн засагийг хүндрүүлэх, иргэдийн амьдрал дордуулах, нийгмийн дургүйцэл үүсгэх, үймээн самуун дэгдэх, тогтвотгүй байдал үүсгэх, төрийг самууруулж хүчгүйдүүлж улмаар төрийн эрх булаах явдал
Иргэн 2021-10-14 203.217.139.240
7 jileer ni shudarga daa
Зочин 2021-10-14 43.242.243.128
ашгүй дээ маш чухал шүү, ийм асуудал ярьдаг гишүүн л хэрэгтэй.
Монгол 2021-10-14 64.119.18.193
Тэтгэврийг 5 жилийн дундажаар бодох нь маш зөв шударга шүү дээ. Үндсэн хуульд нэг хэсгийг нь 7 жилээр, нэг хэсгийг 5 жилээр тэтгэвэрт гаргах тухай заалт байхгүй. Хүмүүстээ тэгш бус хандлага гаргаж байна гэж ойлгож болно. Тиймээс 5 жилээр болгохыг дэмжиж байна