Эрх баригчид эрх мэдлийн төлөө дахин хагаралдах уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Эрх баригчид эрх мэдлийн төлөө дахин хагаралдах уу?

Эрх баригчид эрх мэдлийн төлөө дахин хагаралдах уу?

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар хуулийн төслийг өнөөдөр /2021.10.14/ Засгийн газраас өргөн барив. Тодруулбал, тус хуулийн төсөлд Эдийн засаг хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулахаар болсон билээ.  Засгийн газраас хуулийн төслөө өргөн барихдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд 2022 оны төсөвт ч зардлаа тусгасан байгаа юм.

Тэгвэл дээрх хоёр яамыг шинээр байгуулснаар сайд нь хэн байх вэ гэдэг анхаарлын төвд байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь давхар дээлтэй байх зохицуулалттай учраас дээрх хоёр яамны сайдыг гаднаас томилох уу, эсвэл Үндсэн хуульдаа “гар хүрч” УИХ-ын гишүүдээс сонгох уу гэдэг нь тодорхойгүй байна.  Эрх баригч МАН 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин энэ удаад дахин Үндсэн хуульд гар хүрэхээр бол зөвхөн өөрсдөдөө зориулах уу эсвэл дараагийн парламент руу эрхийг нь шилжүүлэх  үү гэдэг дээр эрх баригчид хоёр хуваагдсан байна.

Учир нь сайд болох хүсэлтэй нэг хэсэг нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж шинэ яамны хоёр сайдыг УИХ-ын гишүүдээс сонгох ёстой гэсэн шахалтыг үзүүлж байгаа бол нэг хэсэг нь өөрсдөдөө зориулж, албан тушаалд очихын тулд Үндсэн хуульд гар хүрсэн ч хуулийн хэрэгжилтийг дараагийн парламентад шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Эцсийн шийдвэрийг УИХ-ын дарга, гишүүд гаргана. Хоёр яам шинээр байгуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсантай зэрэгцэн эрх баригч нам дахиад л хоёр хэсэг хуваагдаж, талцах бололтой.

Түүнээс гадна хоёр яам шинээр байгуулах сургаар МАН дотор сайдын суудал горилогчдын марафон ч эхэлж, даргынхаа үүдээр эргэлдэж, олон нийтийн дунд өөрсдийгөө дөвийлгөх ажил ч эхэлсэн бололтой. Цахим хөгжлийн яаман дээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын нэрс яригдаж байгаа бол Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нарын нэрс яригдаж байгаа юм.

Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нарын газрыг яам болгож, толгойлуулах гэнэ. Харин өөрчлөлт оруулбал, УИХ-аас хоёр сайд томилохоор яригдаж эхэлсэн байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж