Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Covid-19 цар тахлын нөхцөл байдал (2021.10.14)-ний ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Covid-19-ийн 1920 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх шинэ тохиолдлын 1053 нь Улаанбаатарт, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 137 тохиолдол батлагджээ.
Мөн хугацаанд 6085 иргэн эдгэрсэн бол 21-80 насны, хууч өвчтэй, Covid-19 хавсарсан 15 (8 эмэгтэй, 7 эрэгтэй) хүн нас барсан байна. Насны бүлгээр нь авч үзвэл:
- 21-40 настай – 1
- 41-60 настай – 3
- 61-80 настай – 11 хүн нас баржээ.
Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсад Covid-19-ийн шалтгаант өвчлөлөөр нийт 1424 хүн эндээд байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19574, гэрийн хяналтад 56069 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3585 нь хүүхэд, 1393 нь жирэмсэн эх бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 360 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.