Холливудын алдарт “Star Trek” киноны ахмад Киркийн дүрийг дэлгэцэнд мөнхөлсөн, өдгөө 90 настай жүжигчин Уиллиам Шатнер өчигдөр/2021.10.13/ “Blue Origin” компанийн пуужингаар 100 км өндөрт хөөрч, сансарт ниссэн хамгийн хөгшин хүн боллоо.
Түүнээс өмнө долдугаар сард 82 настай нисгэгч Валли Фанк мөн тус компанийн пуужингаар Жефф Безостой хамт сансарт хөөрч, сансарт ниссэн хамгийн хөгшин хүн болж байв.
Сансарт хөөрөхийнхөө өмнө Шатнер “Сансар огторгуйд хөөрч, ододтой ойртон, жингүйдэлд хүрэх бол агуу нууцлаг мэдрэмж. Би сансар огторгуй бөгөөд дэлхийн аугаа гоо сайхныг нүдээр үзэхээс тэсэн ядаж байна” гэжээ.
Энэ удаагийн нислэгт Шатнераас гадна “Blue Origin” компанийн дэд ерөнхийлөгч Аудри Пауэрс болон “Planet Labs” компанийн үүсгэн байгуулагч Крис Бошуйзен, “Medidata Solutions” компанийн үүсгэн байгуулагч Глен де Врайс нар багтжээ.
2014 онд АНУ-ын сансар судлалын "NASA" агентлаг Шатнерыг мянга мянган залууст үлгэр дуурайл болж, үе үеийн эрдэмтдэд шинжлэх ухаан судлах, өнөөгийн маш олон сансрын инженер, нисгэгчдэд урам зориг өгснийх нь төлөө төрийн бус ажилтанд өгдөг хамгийн дээд шагнал одон медаль шагнажээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ