Нэмэлт санал хураалттай холбогдуулан архи, пиво зарахгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Нэмэлт санал хураалттай холбогдуулан архи, пиво зарахгүй

Нэмэлт санал хураалттай холбогдуулан архи, пиво зарахгүй

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан.  Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг гаргасан. Гэвч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учраас ирц хүрээгүй хэсгүүдэд  энэ сарын 16-нд нэмэлт санал хураалт явуулахаар тогтсон.

Тэгвэл нэмэлт санал хураалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр /2021.10.14/  дахин гаргах бололтой. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:

  • 70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • 70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
  • 70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж