Үүрэн телефоны оператор "Юнител" компанийн сүлжээ өнөөдөр /2021.10.14/ орон даяар гацаж, гэмтэл гарсан талаар мэдэгджээ. Уг мэдэгдэлд компанийн инженер техникийн ажилтнууд гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байна гэжээ. Үүрэн телефоны антен эвдэрсэний улмаас гар утас болон суурин утасны сүлжээ унасан байна.
Энэ талаар тус компанийн Маркетингийн менежер Ц.Батгэрэлээс тодруулахад “Өглөөний 09:10 цагаас эхлэн сүлжээ доголдсон. Шалтгааныг нь тодруулахаар инженерүүд ажиллаж байна. Тун удахгүй сүлжээ сэргэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Одоогоор нийт хэрэглэгчдийн дунд хэсэгчилсэн байдлаар сүлжээ доголдоод байна. Манай компани 1.5 сая хэрэглэгчтэй. Иргэдтэй мобайлаас гадна онлайн сувгуудаар харилцдаг. Дижитал сувгуудаар сүлжээнд гэмтэл гарсан талаар мэдээлэл өгч байна. Удахгүй сүлжээ сэргэнэ” гэлээ.
Холбоотой мэдээ