УБТЗ-ын даргын томилгоо бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын даргын томилгоо бүтэлгүйтэв

УБТЗ-ын даргын томилгоо бүтэлгүйтэв

УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Д.Жигжиднямаа агсан ажлаа өгснөөс хойш энэ байгууллага даргагүй жил орчмын нүүрийг үзээд буй. Эзэнгүй байгаа УБТЗ-ын даргаар томилуулахаар “Монголын талаас УБТЗ-ын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулсан” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлж байсан.

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал 12, 13-нд Эрхүүд болсон ч манай саналыг оросууд хүлээн аваагүй байна.

Монголын талаас Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын аль нэгийг нь  УБТЗ-ын даргаар  томилох нь зүйтэй гэсэн байр  суурьтай байсан бөгөөд ядаж Ц.Хүрэлбаатарыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулах санал гаргажээ. Үүнийг Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй өмнө нь түр үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндоржийг томилж байсан нь дүрмийн бусаар хийсэн томилгоо аж. УБТЗ-ын дарга эзгүйд нэгдүгээр орлогч нь түүнийг орлодог дүрэмтэй аж. Тиймээс түр орлон гүйцэтгэгч томилохгүй гэсэн байр суурийг Оросын тал илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах дэд сайд Ж. Бат-Эрдэнэ энэ томилгоог хийлгүүлэхээр яамных нь асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад буюу өнгөрсөн Баасан гаригт явсан аж. Хурал болохоос дөрөв хоногийн өмнө очиж Дорнод Сибирийн төмөр замын амралтын газар байрлан оросуудыг ятгахаар “шоудсан” ч тусыг эс гэж албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс хоёр хоног хуралдсан хурлын протокол дээр гарын үсэг зураагүй аж.

УТБЗ-ын даргыг гурван жилээр ээлжлэн томилдог дүрэмтэй бөгөөд Монголын талын томилогдож жилийн хагас нь ийнхүү өнгөрөөд байна. УБТЗ-ын дарга томилогдохгүй ийм удсан түүх 1949 оноос хойш байхгүй аж.

Оросын талаас гол тавьж буй шаардлага нь хэтэрхий улстөржсөн томилгоо хийгээд буйг эсэргүүцэж буй аж. Тиймээс “УБТЗ-ын даргаар нэр дэвшигч нь өнөөдөр төмөр замд үүсээд байгаа нөхцөл байдлыг шууд шийдвэрлэж чадахуйц ажлын туршлагатай, улс төрийн хувьд дэмжлэг авах онцгой чадвартай байх, олон улсын байгууллагуудад өндөр нэр хүндтэй байх нь чухал.  Ерөнхийдөө Монголын талаас нэр дэвшүүлж буй хүмүүст уг чадвар алга” гэж дүгнэжээ. Энэ бүхний цаана хоёр талын харилцаа таагүй байгаатай холбоотой бөгөөд Монголын тал ч мэдлэг, туршлага, ур чадвараас илүү улс төрийн бялуу хуваах байдлаар томилгоо хийхээр улайрч буй нь даарин дээр давж нэмсэн явдал болоод байна.

Өнөөдөр нэгдсэн бодлого, удирдлагагүйгээс төмөр замаар ачаа тээвэрлүүлэх ажил “авлигын үүр уурхай” болоод байна гэж бизнес эрхлэгчид гомдоллож байна. Ц.Хүрэлбаатарыг зүтгүүлээд буй цаад учир нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нарын ашиг сонирхол аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж