570,000₮ – 860,000₮ үнэтэй “MOSCOW CABARET” dinner show Шангри-ла зочид буудалд

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

570,000₮ – 860,000₮ үнэтэй “MOSCOW CABARET” dinner show Шангри-ла зочид буудалд

10 сарын 27, 28-ны өдрүүдэд Лондон, Парис, Москва хотуудад тоглогддог мэргэжлийн Cabaret бүжгийн үзүүлбэрийг Москва хотоос 8 хүний бүрэлдэхүүнтэй халуухан охидын хамтлаг Улаанбаатар хотод Шангри-Ла зочид буудлын их танхимд цөөн тооны үзэгчдэд хамгийн гоё хөтөлбөрийг ойроос хүртээл болгох гэж байна. Тасалбарын үнэ нь нэг хүний суудлаасаа хамаарч 570,000₮-860,000₮ төгрөг ний үнэтэй гэнэ.

Чанар гэдэг нэрийн хуудсаараа олонд танигдсан BRB компани энэ удаагийн шоуг зохион байгуулж байгаа юм байна. Тус шоу тоглолтын орчин +21 тансаг зэрэглэлийн эротик уур амьсгалыг зочдод бүрдүүлсэн байхаараа онцлог гэсэн.

Тэр ч утгаараа энэ удаад үзэгчдийг дахин нэг удаа алмайруулахаар Европ-ийн томоохон хотуудын казино 5 одтой зочид буудлын их танхимуудад VIP шоу үзүүлбэр үзүүлдэг топ бүжигчдийг урилгаар Монголд авчрахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Эдгээр бүжигчид нь нийт 14-15 үзүүлбэртэй ба үүнээс тус үдэш өөр газар тоглогдож байгаагүй 6 тусгай үзүүлбэрийг шинээр бэлдэж ирж байгаа юм байна.

Эдгээр бүжгийн хамтлаг Улаанбаатар хотод 10 сарын 27, 28-ны өдрүүдэд 2 өдрийн тоглолт хийгээд буцна. Мөн Макаогийн 5 одтой зочид буудал, Токиогийн Дисней Ланд зэрэг газруудад дуулдаг дуучин бүсгүйг урилгаар авчирах гэнэ.

Хөтөлбөрийн зах зухаас дурдахад тэд дэлхийн циркийн үзүүлбэр, амьд хөгжмийн хамтлаг, DJ сет болон Монголын чадварлаг уран бүтээлчдийг хөтөлбөртөө багтааж байгаагаар зогсохгүй Шангри-Ла зочид буудлын өнцөг булан бүрд Cabaret шоуны тансаг орчин бүрдүүлж Амстердам хотын Red Light Street-г бүдэг гэрэлд бүтээн халуухан охидоор чимж байгаа гэнэ шүү. Нэмж хэлэхэд шоунд оролцох хүмүүс маскарат масктай ирэхийг зөвлөж байгаа бөгөөд цөөн тооны зочдыг хүлээн авна гэсэн байна. Cabaret шоуны хувьд тусгайлан зассан  орчинд оройн зоог барингаа дэлхийн соёл урлагийн топ үзүүлбэрүүдийг амьд орчинд үздэгээрээ энэ шоуны онцлог бөгөөд дэлхийн улс орнуудад тэр дундаа нийслэл хотод нь зайлшгүй байх шоу гэж үздэг байна.

Өнгөрсөн сард BRB компани нь үндэсний соёл амралтын хүрээлэнд Digital Nation үзэсгэлэнгийн төв тайзыг хийж Монгол улсад анх удаа олон зуун Дрон хөөргөж агаарын гэрлийн шоу амжилттай үзүүлж олон ч хүнийг гайхшруулахын сацуу нэлээн шуугиан дэгдээгээд амжсан. Харин энэ удаад тэд Дэлхийн хэмжээний шоу бүжгийн хамтлагийг Улаанбаатар хотод авчрахаар бэлдсэн бололтойдог шүү. Тасалбарын захиалгыг зөвхөн 8306-6767 дугаараар авч байгаа аж. Тус тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргалан цахим хуудсандаа саяхан: Аваад ирэхээр боллоо шүү! Дээд зэрэглэлийн гоёмсог Европ хүүхнүүдийг ойроос тольдох боломжийг танд бид бэлэглэж байна. Орос хэлтэй шоугаа үзвэл давуу тал болно гэж хошигноод амжсан нь олны анхаарлыг их татсан билээ.

Шторк: https://www.facebook.com/brbevent/posts/4794373047263441

Онлайн тасалбар захиалга: https://shoppy.mn/products/cabaret-show-27

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж