Хөл хорилгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчид цахимаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Хөл хорилгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчид цахимаар ажиллана

Хөл хорилгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчид цахимаар ажиллана

УОКын нэгдсэн Шуурхай штабаас хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Хэрэв одоо хязгаарлалтын хатуу арга хэмжээ авбал үр дүн багатай болохыг эрдэмтдийн судалгаагаар тогтоосон гэнэ. Харин 0-12 хүртэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цахимаар ажиллахаар болжээ. Энэ тухай тус штабын дарга Б.Ууганбаяр яриандаа онцолсон.

Тэрбээр “Халдвар хамгааллын дэглэмээ баривал өвдөхгүй байх боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг албан хаагчдыг цахимаар ажиллуулахаар болсон. Удахгүй төрийн албан хаагчид, ахмад настан бага цагаар болон гэрээсээ ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн өмнө хүлээсэн зорилтыг дээшлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Мөн тус штабаас өвлийг хэрхэн даван туулах цогц төлөвлөгөөг боловсруулсан байна. Тухайлбал, эрчим хүч дулаан хангамжийн болон газар хөдлөлтөд бэлэн байх зэрэг гамшгийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний цогц төлөвлөгөөг Шадар сайд С.Амарсайханд хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж