Цагаан ордны flickr.com сайтын зураг
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 14-нд амарч байхдаа Мексикийн булангийн усанд шумбажээ. CNN мэдээлснээр Обама ийм маягаар булангийн эрэг жуучлалд хор хөнөөлгүй, нефтийн бохирдол багассан гэдгийг харуулах гэсэн аж.
Флорида мужийн Панама-Сити хотын Аллигатор-Пойнт нэртэй наранд шарлагын газар Обама далайд шумбахаар шийдсэн байна. Энэ амралтын газрын наранд шарлагын газар нь Америкийн эхний 10-т бичигддэг нэр цуутай. Ерөнхийлөгчийн хамт түүний бага охин Саша байлцлаа.
Барак Обама Мексикийн буланд шумбав
Обамагийн гэр бүлийнхэн амралтаараа Флоридагийн эрэгт амрах төлөвлөгөөгүй байв. Ерөнхийлөгч Мэн ба Род-Айленд мужуудад амрах гэж байжээ. Нефть асгарснаас болжМексикийн булангийн амралтын газруудаас татгалзах хэрэггүй гэж жуулчдад нэг биш удаа уриалж байсан юм. Эндхийн жуучлалын мужуудын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг юм.