Орчин цагийн "Чаплин" буюу Хаби Лейм гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Орчин цагийн "Чаплин" буюу Хаби Лейм гэж хэн бэ?

Орчин цагийн "Чаплин" буюу Хаби Лейм гэж хэн бэ?

Хаби Лейм буюу Хабане Хаби Лейм нь алдартай тиктокчин төдийгүй нийгмийн сүлжээнд нэр хүндтэй мэргэжлийн инфлюенсер юм. Тэрбээр хүмүүс энгийн үйлдлүүдийг хэрхэн төвөгтэй болгож байгааг шогчлон харуулсан богино хэмжээний бичлэг хийдгээрээ алдартай.

Тэр дундаа бичлэгтээ нэг ч үг хэлдэггүй боловч үйлдэл болон харцаараа ойлгуулчихдаг чанар нь хүмүүст хамгийн их хүрсэн гэхэд болно. Ийнхүү фенүүд нь "Gen Z Mr.Bean" гэж тодорхойлдог, орчин цагийн “Чаплин”-аар тодроод буй түүнийг "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.

 СУРГУУЛИЙНХАА БАГТ САГСАН БӨМБӨГ, ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ БАЙЖЭЭ

Баруун Африкийн Сенегалаас гаралтай тэрбээр 2000 оны гуравдугаар сарын 9-нд Христ шүтлэгтэй гэр бүлд төрж өсчээ. Италид төрж өссөн боловч тус улсын харьяалалд багтдаггүй бөгөөд Сенегалын иргэншилд хамаардаг аж.

Бага насныхаа ихэнх он жилийг Италийн Чивассо хотын нийтийн орон сууцны хороололд өнгөрүүлсэн байна. Түүнийг нэг настай байхад эцэг эх нь энэ хороололд нүүн ирсэн бөгөөд гурван дүү араасаа дагуулжээ.

Тэрбээр төрөлх хотдоо дунд сургууль дүүргэн, нэгэн хувийн их сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр багаасаа спорт сонирхдог нэгэн байсан бөгөөд сургуулийнхаа багт сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглодог байв.

Өсвөрийн үеийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хүртэл оролцож байжээ. Өдгөө төлөөлөгчийн хамтаар Милан хотод амьдарч буй.

ГЭР БҮЛ, НАЙЗ ОХИН БА ХАРИЛЦАА

Хаби Леймийн аав нь хувийн компанид ажилладаг нэгэн бол ээж нь жирийн гэрийн эзэгтэй аж. Тэрбээр 2020 онд Зайра Нуччи хэмээх бүсгүйтэй сүй тавьсан юм. Энэ тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан зарлаж байжээ.

ГАДААД ТӨРХ

Хаби Лейм нь хэний ч нүдэнд дулаахан, эгэлхэн төрхтэй нэгэн юм. Түүний хүүхдийн төрх, ухаалаг харцыг өнөөдөр хэн бүхэн мэддэг болжээ. Мөн  тамирчных шиг булчинлаг биетэй тэрбээр 188 см өндөр, 65 орчим кг жинтэй юм. Эцэст нь богино, загварлаг хар өнгийн үс, сэтгэл татам нүдгүйгээр түүнийг төсөөлөх аргагүй билээ.

АЖИЛ МЭРГЭЖИЛ

Хаби Лэйм алдар нэрд хүрэхээсээ өмнө “CNC” машины оператороор ажиллаж байсан бөгөөд карьерынхаа эхэн үед цар тахалтай холбоотойгоор санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байв. Тодруулбал, түүнийг 2020 оны гуравдугаар сард ажлаас нь халчихсан байна.

Ийнхүү Covid-19 дэлгэрсэн хүнд хэцүү үед тэрбээр тикток сонирхох болж хөгжилтэй бичлэг байршуулах болсноор цахим орчныг шуугиулсан тиктокчин болсон юм.

Анхны видеонууд нь түүний бүжиглэж, видео тоглоом үзэж байгааг харуулсан бичлэгүүд байсан бөгөөд ихэвчлэн Итали хэл дээр зураг авалт хийж, Итали хадмал орчуулгатай байжээ.

Ийнхүү нэг л өдөр илүү энгийн байдлаар гүйцэтгэж болох зүйлсийг төвөгтэй болгож буй байдлыг харуулсан “үггүй”  хэлбэрийн видео бичлэгүүд хийх болсноор олонд алдаршсан юм.

Тиктокоос гадна инстаграм хуудас нь ихээхэн алдаршиж, асар их дагагчтай болсон. Мөн тэрбээр 2020 онд “DluiRepubblica” нэртэй сэтгүүлд загвар өмсөгчөөр ажиллажээ.

ИТАЛИЙН ХАМГИЙН ИХ ДАГАГЧТАЙ ТИКТОКЧИН

Тэрбээр өнөөдөр ойролцоогоор 1.3-2.7 сая орчим ам.долларын хөрөнгөтэй болжээ. Энэ бүхнийг тикток, инстаграм хуудас болон бусад хэд хэдэн бизнесээс босгосон гэдэг. Хаби Лейм тикток хуудсандаа 92.9 сая гаруй дагагчтай бол инстаграм хуудсандаа 29 сая дагагчтай. 2021 оны дөрөвдүгээр сарын 26-нд тэрбээр дагалдагчдынхаа тоогоор Италийн нийгмийн сүлжээний од, бизнес эрхлэгч, зохиолч бөгөөд 200 сая ам.долларын хөрөнгөтэй Жанлука Вачиг ардаа орхиж, өдгөө Италид хамгийн их дагагчтай тиктокчин болжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ASONA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж