Хүүхдийн фондын хандив ХААЧИВ!

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Хүүхдийн фондын хандив ХААЧИВ!

Хүүхдийн фондын хандив ХААЧИВ!

Шинэ оны өмнөхөн бүх л урлаг соёлын одод хамтран  "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагад хандив өгөхийг ард иргэдээс гуйсан. Ард иргэдээс ч багагүй хандив цугларсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр мөнгө хаана, хэний дансанд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Хүүхдийн төлөө гэх тодотголтой уг фонд нь “хүүхдийн нэр барьж мөнгө угаах арга биш биз” гэх хардлага ч олон нийтийн дунд төрөх болов.

 “Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан.

Тэд өнгөрсөн тавдугаар сард хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийж, дүр эсгэснээс хойш бараагаа ч харуулсангүй. Тодорхой мэдээлэл ч өгсөнгүй өдийг хүрлээ.

 Анх хандивын дансанд хоёр тэрбум 222 сая төгрөг цугларсан гэж байсан бол сүүлдээ хоёр тэрбум 25 сая төгрөг болж буурчээ.

Тэр мөнгө тусгай сангийн дансанд одоо хүртэл ороогүй гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байв. Учир нь Соёлын яамны байгуулсан төрийн бус байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хандивын мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр санал зөрөлдөж байгаа сурагтай.

Тусгай сан нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Ерөнхий сайдын ивээл дор байдаг. Засгийн газрын журмаар мөнгийг хэрхэн зарцуулж, сонгон шалгаруулах вэ зэрэг бүх зохицуулалтыг нарийн тусгасан талаар албаныхан мэдээлж байв.

Нөгөө талаас нь харвал, Соёлын дэд сайд М.Батбаяр нь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутаг усных. Тиймээс фондын мөнгө хэний гараар орсон бэ гэх асуулт зүй ёсоор тавигдана.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улсын хэмжээнд бүртгэлтэй 21 мянга гаруй төрийн бус байгууллага /ТББ/-аас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 орчим л байдаг гэх. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагуудаар дамжуулан мөнгө угаадаг гэх асуудал нь Монгол Улс саарал жагсаалтад орох нэг шалтгаан болсон. Энэ ч үүднээс ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд шилжүүлэх нь зүйтэй" гэдгийг хэлж байсан удаатай.

Тэрбээр “Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа" гэх байр суурийг илэрхийлсэн.

Соёлын яамны мэдээлснээр хандивын мөнгөөр Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр шинээр барихад зарцуулна гэж мэдээлсэн.

Энэ талаар Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэгээс тодруулахад "Хүүхэлдэйн театр шинээр барих зураг төсөл нь албан ёсоор баталгаажиж, хийж дуусаагүй байгаа. Төсөв мөнгийг нь улсын төсөвт тусгаж, тендерээ зарлана. Тэрнээсээ шалтгаалан барилгын зураг төсөл гарна. Зураг гарч байж барилга барина. Энэ ондоо барилга баригдахгүй байх. Ард иргэдээс хандивын мөнгөө цуглуулчихсан учраас гайгүй болов уу гэж бодож байна. Тэр мөнгийг арай ч үрэн таран хийхгүй байх. Хамгийн гол нь шинэ барилгын зураг төсөл гарах хэрэгтэй байна" гэв.

Хүүхдийн төлөө фондыг олон жилийн дараа дахин сэргээж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад багагүй хугацаа шаардагдсан гэдгийг албаныхан мэдээлж байв. Шинэ жилийн үетэй давхцсан, дээр нь хууль нь батлагдаагүй байсан тул төрийн бус байгууллагыг Соёлын яамны дэд сайд байгуулж, хандивын тоглолтыг зохион байгуулсан тухайгаа бас учирласан.

Хуульд зааснаар Хүүхдийн төлөө сангаас  гурван чиглэлээр зарцуулалт хийнэ. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж