Улаанбаатар хотод өнөөдөр /2021.10.14/ явуулын 21 баг, суурин 48 цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакциын эхний тунд 77, хоёр дахь тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.279 (75.7 хувь), 16-17 насны 26.413 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Холбоотой мэдээ